Европын охидын математикийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Г.Мөрөн, iKon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Европын охидын XV олимпиад өндөрлөж, дүнгээ гаргажээ.

Уг олимпиадад Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртэж, нийт 65 улсаас 13 дугаар байрт шалгарсныг Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэв.

Тухайлбал:

Мөнгөн медаль

  • Төрмөнхийн Жавхланзаяа /Баянхонгор аймаг, Төгс Алгоритм сургууль/
  • Мөнхбаярын Амин-Эрдэнэ /Шинэ-Үе сургууль/

Хүрэл медаль

  • Алтангэрэлийн Ану /Нийслэлийн Ерөнхий Боловсролын 11 дүгээр сургууль/

Тусгай байр

  • Наранбаатарын Болор /Эрдмийн хишиг сургууль/ нар эзэлжээ.

Европын охидын математикийн олимпиадад Монгол Улсын багийн ахлагчаар Т.Хулан, дэд ахлагчаар С.Цогзолмаа, туслах багшаар Б.Батбаясгалан нар ажилласан байна.

зураг