Энэ зун зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх авто замуудыг ₮20 тэрбумаар засварлана
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2026 онд орон сууцны хороолол доторх нийт 18.2 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар тус ажлын зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж байгаа бол зураг төслийг тавдугаар сарын 15-ны дотор магадлалаар батлуулан барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах үйлчилгээний тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр зарлажээ.
Орон сууцны хороолол доторх авто замыг засварлах дүүргүүд:
- Сүхбаатар дүүрэгт 7
- Чингэлтэй дүүрэгт 4
- Баянгол дүүрэгт 13
- Сонгинохайрхан дүүрэгт 4
- Баянзүрх дүүрэгт 3
- Хан-Уул дүүрэгт 2. Одоогоор аль хорооллын доторх авто замыг засварлах байршлыг тодорхой мэдээлээгүй байна. Эдгээр замыг нийслэлийн төсвийн ₮20.6 тэрбумаар засварлаж, шинэчлэхээр баталжээ.
Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх засвар шинэчлэлтийн ажлыг “Баруун бүсийн зам засвар, ашиглалтын газар” ОНӨААТҮГ, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүрэгт хийгдэх орон сууцны хорооллын авто замын засвар шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нар тус тус гүйцэтгэх аж.
Энэ онд Замын сангийн хөрөнгөөр засвар, арчлалт хийх хотын гол болон туслах гудамж замууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
