ФОТО: Үнэн ба Зөв намын гишүүд ард түмний хаврын чуулганыг Төв талбай дээр хуралдуулж байна
Үнэн ба Зөв намын удирдлага, гишүүд өнөөдөр Төв талбай дээр ард түмний хаврын чуулганыг зохион байгуулж байна.
Уг чуулганы үеэр Үнэн ба Зөв намын төлөөлөл Сүүдрийн засгийн газар байгуулах, ахмадын тэтгэврийг нэмэх, залуу гэр бүлийг дэмжих асуудлыг хэлэлцэх юм байна.
Энэ талаар Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар "Ардчилсан парламентын засаглалтай оронд сүүдрийн Засгийн газар гэж байдаг. Парламент дотроо сүүдрийн Засгийн газар гараад, Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг шүүмжилж, алдаа дутагдлыг илрүүлж ажилладаг. Сүүдрийн Засгийн газар байгуулж, хулгай луйврыг илчилж, хяналт тавина.
Бид өнөөдөр ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох шийдвэрийг батална. Энэ шийдвэрээ хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана, чадахгүй бол УИХ тарах ёстой. Түрүүлж ирсэн эхний 1,000 хүнд их хурлын мандат өгнө. Ганцхан өдөр гарч эх орныхоо төлөө эвлэлдэн нэгдье.
Залуу гэр бүлдээ зориулж байгалийн баялгийн сангаас 100 сая төгрөг өгөх тогтоолын төслийг батална. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тогтоол болон Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батална" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
