ҮЙЛ ЯВДАЛ: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд мэдээлэл өгнө

П.Сайнжаргал, IKON.MN
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн Орон Сууцны Корпораци (ТОСК)-д 

10:00 цагт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өгнө. Үргэлжлүүлээд 13:00 цагт Солонго 1, 2 төслийн ажлын талбайд ажиллана.

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно. 

Сүхбаатарын талбайд 

11:00 цагт УИХ-ыг тарахыг шаардсан жагсаал эхэлнэ.

"Чингис хаан" үндэсний музейд

12:00 цагт "Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт болно.

Эрдэмтэн, судлаачдын баг баримтуудад үндэслэн Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Номд 1,700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зураг, өмнө нь олны хүртээл болоогүй архивын баримт, өрнө, дорнын хэлээр эх сурвалжуудыг оруулсан байна.