ITStore “ITLeasing” апп-аа нэвтрүүлж, технологийн худалдан авалтыг шинэ шатанд гаргалаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 30 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“ITStore” технологийн их дэлгүүр хэрэглэгчдийн худалдан авах туршлагыг дижитал хэлбэрт шилжүүлж, “ITLeasing” аппликэйшныг албан ёсоор нэвтрүүллээ. Энэхүү шийдэл нь технологийн барааг лизингээр авах үйл явцыг илүү хурдан, хялбар, хүртээмжтэй болгож байна.

Хэрэглэгчид одоо хаанаас ч зээлийн эрхээ шууд тооцоолж, санхүүгийн боломжоо урьдчилан тодорхойлох боломжтой боллоо. Салбар дээр нэг удаа очиж мастер гэрээ байгуулснаар цаашдын бүх үйлчилгээг аппликэйшнаар дамжуулан авах нөхцөл бүрдэх аж. Ингэснээр худалдан авалтын ихэнх үйл явцыг зайнаас шийдэж, шийдвэр гаргах хугацааг мэдэгдэхүйц богиносгох алхам болжээ. 

зураг
 

“ITLeasing” апп-аар санхүүгийн асуудлаа шийдэхээс гадна дэлгүүр хэсэж, хэрэгцээтэй бараагаа шууд худалдан авах боломж бүрдэж байна. Тодруулбал, “ITStore”-ийн бүх төрлийн технологийн барааг нэг дороос үзэх, сонгох, худалдан авах үйлчилгээг нэгтгэсэн цогц платформ юм. Хэрэглэгч апп дотроосоо DELL, Lenovo, Acer, Canon, Apple зэрэг дэлхийн тэргүүлэх брэндийн бүтээгдэхүүнийг харьцуулан үзэж, өөрт тохирох сонголтоо хийж, лизингээр авч, төлбөрөө шууд шийдэх боломжтой.

Технологийн хэрэглээ өдөр тутмын хэрэгцээ болсон өнөө үед “ITStore” нь IT хэрэглээг илүү ойртуулж, санхүүгийн шийдлийг технологитой нэгтгэсэн шинэлэг алхмыг ийнхүү зах зээлд нэвтрүүлж байна.

Дараах холбоосоор апплейкшнаа татаж аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.