₮16.5 тэрбумаар Ногоон нуур орчмыг тохижуулах ажил энэ сарын 20-нд эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй.

Ногоон нуур орчмыг нийслэлийн төсвөөр хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг, үүнээс энэ онд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Өнөөдрийн байдлаар төслийн зураг төслийн ажил дууссан бөгөөд тохижилтын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөж, газар чөлөөлөлтөд 85 нэгж талбар өртсөнөөс 65-ыг чөлөөлжээ.

Тохижилтыг хийхдээ 5.5 га газрыг хамруулж хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйл ажиллагаа явуулах задгай талбай, тоглоомын талбай, явган болон дугуйн зам, авто зам, авто зогсоол барих аж.

Үүнээс гадна нийслэлээс ААН-үүдийн дэд бүтцийг шийдэж өгч ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг төсвөөс мөнгө гаргалгүй хийлгэх гэнэ.