Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөжээ.
Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулахаар газар чөлөөлөлт үргэлжилж байгаа. Тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах юм.
Тохижилтын ажлыг Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартай хийхээр төлөвлөжээ. Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүй, хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготойг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын(НЗДТГ) хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд:
2025-2026 он дамжин хэрэгжиж буй тохижилт, бүтээн байгуулалтын 48 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!