АНУ-ын Сенатын гишүүнтэй Монгол Улсыг визийн барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлаар ярилцжээ
Элчин сайд Ө.Батбаяр өнөөдөр АНУ-ын Сенатын гишүүн Стив Дэйнстэй уулзсан байна.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Монгол Улсыг визийн барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлыг хөндөн ярилцжээ.
Уг хөтөлбөр нь АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд ач холбогдол бүхий бодлого хэдий ч Монгол Улс нь шилжилт хөдөлгөөний эрсдэл багатай, виз мэдүүлэгчдийн тоо харьцангуй цөөн, хууль бус шилжилт хөдөлгөөний томоохон эрсдэл үүсгэдэггүй орны хувьд уг шийдвэрийг дахин нягтлан үзэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэв.
Эх сурвалж: АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
