Дэлхийн аварга Матвей Каниковский хориотой бодис хэрэглэсэн тамирчдын жагсаалтад оржээ
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны албан ёсны чансаанаас ОХУ-ын жүдоч Матвей Каниковскийгийн нэрийг хассан нь олны анхаарлыг татсан билээ.
Холбооноос энэ талаар албан ёсоор тайлбар хийгээгүй юм. Тэгвэл өнгөрсөн оны дэлхийн аварга, 24 настай орос эрийг Олон Улсын Допингийн Агентлаг (ITA)-ийн допинг хэрэглэсэн тамирчдын жагсаалтад оруулжээ.
Түүнээс гуравдугаар сарын 15-нд авсан шинжилгээгээр допингийн төрлийн бодис илэрсэн байна.
Тодруулбал түүнээс
- допингийн зөрчлийн 2.1 - тамирчны биеэс допингийн төрлийн бодис илэрсэн,
- 2.2 - тамирчин хориотой бодис хэрэглэснийг тодорхой заасан аж.
Түүнээс "SARMS LGD-4033" төрлийн булчин томруулах зорилгоор ашигладаг хориотой бодис илэрсэн байна. Сонирхуулахад дээрх зөрчлийн заалтын 2.1-ийг тамирчин санаандгүй хэрэглэсэн байсан ч зөрчил гэж үздэг билээ.
Одоогоор орос тамирчны эрхийг хэдий хугацаагаар хасах нь тодорхойгүй байна. Ихэвчлэн энэ тохиолдолд анхных бол дөрвөн жил эрх хасдаг. Харин тамирчин санаатай хэрэглээгүй гэдгээ баталж чадвал хоёр жилээр бууруулдаг юм.
Эх сурвалж: ITA sport
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
