"Орлогод нийцсэн Солонго 1, 2 орон сууцны төслийн эхний ээлжийн 2,042 айлын байр долдугаар сард ашиглалтад орно"

М.Батчимэг, ikon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Орлогод нийцсэн орон сууцны хороолол "Солонго 1,2" төслийн талаар Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпорац болон барилгын талбайгаас гүйцэтгэгчид дараах мэдээллийг өглөө. 

  • Зорилго: Зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах 
  • Хөрөнгө оруулалт: БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээл /Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан-БНСУ-ын Экспорт импортын банк/
  • Хэрэгжих хугацаа: 2021-2027 онд
  • Төсөл хэрэгжүүлэгч: Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпорац  
зураг
 

Төслийн явц: 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс БНСУ Монгол Засгийн газар хоорондын гэрээний дагуу 5,002 айлын орон сууцны "Солонго 1,2 төсөл"-ийг эхлүүлсэн ба энэ оны долдугаар сард 27 блок 2,042 айлын орон сууц ашиглалтад орох юм байна. Үлдсэн 2,960 айлын орон сууц нь 2027 оны наймдугаар сарын 30-наар ашиглалтад орох юм байна.  

Төслийн онцлог: Жижиг Мкв-тай ч гэсэн угаалгын машин байрших угаалгын өрөөг тусад нь гаргаж өгсөн. Хүүхдийн тоглоомын талбай, зогсоолыг тусад нь шийдсэн. Зогсоол ихтэй. Бүх барилгууд дээр нарны гэрлийн тусгал жигд хүртээмжтэй байх тал дээр анхаарсан гэв.
Төсөл эхэлснээс хойш нэг ч зогсолтгүй төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа аж.