Өнөө шөнө Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрөвдүгээр сарын 14-15-ны шөнө Дундговийн нутгаар салхи, шороон шуурга, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Мөн 15-ны өдөр Дундговь, Сүхбаатарын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулав. 

Хүчтэй цасан болон шороон шуурганы аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах
  • Тэнгэрийн байдал, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншныг шинжих гэх мэт цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх
  • Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох
  • Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах
  • Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах
  • Иргэний чухал бичиг баримт, үнэт зүйлсээ хийсэхээс хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтдаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах
  • Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүх мэддэг байх
  • Мал сүргээ хамгаалах арга хэмжээ авсан байх