Нэткапитал Санхүүгийн Групп “FIFA World Cup 2026” Хөлбөмбөгийн ДАШТ-ий шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Нэткапитал Санхүүгийн Групп FIFA World Cup 2026 Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад шууд дамжуулах “Миний Монгол Энтертайнмент” ХХК-тай ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Нэткапитал Санхүүгийн Групп үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулж, олон нийтийн сайн сайхны төлөө тууштай ажиллаж ирсэн бөгөөд тур дундаа “Гал эрмэлзэл, Ур чадварт хөрөнгө оруул” гэсэн уриан дор “Euro-2024” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “Парис-2024” зуны Олимпын 33-р их наадам болон Паралимпын 17-р наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр  амжилттай ажилласан нь үүний тод жишээ юм.

зураг
 

FIFA World Cup 2026 тэмцээн нь АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын хамтарсан зохион байгуулалтаар явагдах бөгөөд нийт 48 улсын шигшээ баг өрсөлдөж, нийт 104 тоглолт явагдахаар байгаа нь тус тэмцээний цар хүрээг Дэлхийн аваргын түүхэнд анх удаа хамгийн өндөр түвшинд хүргэж, шинэ түүх бүтээх гэж байна.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр Миний Монгол Энтертайнмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Уламбадрах хэлэхдээ:

“Спортын томоохон арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахад ивээн тэтгэгчдийн дэмжлэг онцгой чухал байдаг. Ийм дэмжлэгийн үр дүнд олон улсын байгууллагуудаас тэмцээний эрхийг авах боломж бүрддэг. Нэткапитал Санхүүгийн Группийн дэмжлэгтэйгээр FIFA World Cup 2026™ тэмцээний 104 тоглолтыг монгол үзэгчдэд хүргэх болсондоо бид баяртай байна” хэмээн онцоллоо.

зураг
 

Нэткапитал Санхүүгийн Группийн Гүйцэтгэх захирал Б.Хуншагай:

“Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, монголчууддаа дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том баярыг илүү ойроос, илүү хүртээмжтэй хүргэх боломж бүрдүүлж байгаадаа бид баяртай байна. Цаашид ч залуучуудын боловсрол, спортын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд бодит хувь нэмрээ оруулсаар байх болно” гэлээ.

зураг
 

Талууд цаашид хөлбөмбөгийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулах, хамтарсан мэдээлэл түгээх болон арга хэмжээ зохион байгуулах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. FIFA WC 2026 хөтөлбөрөөр дамжуулан Монголын залуучуудад хөлбөмбөгийн спортын хөгжил болон эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих нь хоёр талын хамтын нэгдсэн зорилго болж байгаа аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.