2025 оны 05-р сарын 26-ны өдөр
Тендерийн нэр: “Ноолуур боловсруулах үйлдвэрийн барилга, агуулахын дотор засварын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”
Тендерийн дугаар: Т-2025-04
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 05-р сарын 26-ны 9:00 цаг.
Тендерийн материал хүлээж авах хугацаа: 2025 оны 06-р сарын 09-ний 17:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛОРО ПЪЯНА МОНГОЛ” ХХК-ийн ноолуур боловсруулах үйлдвэрийн барилга, агуулахын дотор засварын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.
Ерөнхий мэдээлэл:
Барилгын засварын ажлыг ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэнэ.Тендерт оролцогч тал ажлын даалгаварт заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба ажлын даалгаврын дагуу ажлын тоо хэмжээг шалган төсвийн Estimator программаар тооцож тендерийн санал ирүүлнэ. Ажил гүйцэтгэх үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм, норм, стандарт, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллана.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 06-р сарын 06-ны 17:00 цагийн дотор тендерт оролцохоор бүртгүүлэх ба өөрсдийн төлөөлөгчөө ирүүлж, хийгдэх ажилбаруудыг биеэр үзэх шаардлагатай.
Тендерийн саналаа битүүмжлэн 2025 оны 06-р сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө Захиалагчид ирүүлнэ. Захиалагч тендерийн үнэлгээг дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Энэхүү тендертэй холбоотой нэмэлт тодруулга, мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 3-р хороо, үйлдвэрийн 41-р гудамж ЛОРО ПЬЯНА МОНГОЛ ХХК-ийн байр
Төслийн бичиг баримт хүлээн авах: Л.Содхүү.
Утас: 96660131, 99099424, 11-343529 и-мейл: sodkhuu0910@gmail.com