• 6 сарын 11, Лхагва

АНУ-ын хоккейн эрэгтэй шигшээ баг 92 жилийн дараа дэлхийн аварга боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Хоккейн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 2-ноос 25-ныг дуустал Шведийн Стокхольм болон Данийн Хернинг хотод боллоо.

16 улс оролцсон тус тэмцээнд АНУ-ын баг шигшээд Швейцарыг нэмэлт цаг сунгаж, 1:0-ээр ялснаар алтан медаль хүртэв. Сэм авгын хоккейчид 1933 онд Чехэд явагдсан ДАШТ-д түрүүлснээс хойш 92 жилийн дараа дэлхийн аварга болсон юм.

Америкчууд 1960 (ДАШТ-ийг хамтад нь зохион байгуулсан), 1980 оны олимпод түрүүлснээс хойш анхны том тэмцээний алтан медаль авч буй нь энэ.

Тэд хамгийн сүүлд 1956 оны шигшээд ялагдаж байсан бол түүнээс хойш 1962, 1996, 2004, 2013, 2015, 2018, 2021 онд хүрэл медаль зүүсэн билээ.

Тоглолтын цор ганц гоолыг "Баффало"-гийн довтлогч Тэйж Томпсон оруулсан юм. 

Швейцарчууд хэсгийн шатанд 19 оноо авснаар тэргүүлсэн. Ингэхдээ АНУ-ын багийг 3:0-ээр буулган авсан ч шигшээд дийлсэнгүй.

Түүхэндээ ДАШТ-д түрүүлж үзээгүй "Ла Нати" сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль зүүлээ. Тэд ДАШТ-ээс 5 мөнгө, 6 хүрэл медальтай болж байна.

Харин хүрэл медалийн төлөө зохион байгуулагч хоёр улс хоорондоо хүч үзэж, баялаг түүхтэй шведчүүд ээлжит медалиа авсан юм.

Даруухан даничууд ДАШТ-д 57 удаа оролцохдоо медальд хамгийн ойртсон нь энэ аж.

ДАШТ-ий шилдэг тоглогчоор Швейцарын хаалгач Леонардо Женони тодров. Нутгийнхаа даруухан "Цуг" клубын хаалгыг манадаг 37 настай эр Швейцараас ДАШТ-ий үнэ цэнтэй тоглогч болсон гурав дахь эрхэм боллоо. Энэ шагналыг 2013 онд хамгаалагч Роман Жоси, өнгөрсөн жил довтлогч Кевин Фиала нар авч байв.

Сэтгүүлчдийн санал асуулгаар ДАШТ-ий шилдэг багийг тодруулсан.

  • Хаалгач: Леонардо Женони, Швейцар
  • Хамгаалагч: Зак Веренски, АНУ
  • Хамгаалагч: Дин Кукан, Швейцар 
  • Довтлогч: Давид Пастрнак, Чех
  • Довтлогч: Элиас Линдхёлм, Швед
  • Довтлогч: Ник Олесен, Дани
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.106] 2025/5/27
Дэвид Пастрнак Элиаш Линдхолм нар Бостон Бриюнз багийн супер довтогчид
0 | 0 Хариулах
Зочин [49.0.156.20] 2025/5/27
Спорт бол хүн төрөлхтнийг эв найртай болгох ганц зэвсэг үүнд улс төрчид оролцсоноор хүмүүс бие биенээ ойлгох ойртох нь үгүй болж тэмцээний чанар муудсан нэг ёсондоо үзэгчгүй болсон
0 | 0 Хариулах
үГЛЭЭ өвгөн [66.181.178.132] 2025/5/26
Орос Харламовын үед хүчтэй байсан. Одоо өнгөрчээ???
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.6] 2025/5/27
Оросын багийг 22 оноос Украины дайнтай холбоотойгоор бүх тэмцээнээс хассан
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2025/5/26
Evii evii
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.248] 2025/5/26
orosuud baihgui hokkeig yamar hokkei gedegiin
7 | 1 Хариулах
Зочин [202.9.47.4] 2025/5/26
Оросын хоккей ингээд сөнөлөө. Цаашдаа ч элдэв бүх тэмцээнээс оросуудыг хөөх хэрэгтэй. Гахайнууд хүн төрөлхтний тэмцээнд оролцох эрхгүй.
6 | 6 Хариулах
Зочин [59.153.113.248] 2025/5/26
ene neg harhnii boldog bnaa
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.210] 2025/5/26
140 сая хүнтэй, том газартай улс. Бусад улстай тоглохгүй байлаа гээд сөнөнө ч гэж юу байхав.
6 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/5/26
МОЯА ООРКУУДЫН ТАРХИЙГ УГААХ ИХ АМАРХАН. ДЭЛХИЙ СҮЙРНЭ, МОНГОЛ ЯЛНА, БУРХНААР БААСАН ГЭХЭД Л МОНГОЛЧУУД ТЭР АЯАРАА ШУУД ИТГЭНЭ. ТЭРЭН ШИГ ОРОС ЯЛЖ БАЙНА, ОРОСЫГ ГАНЦААРДУУЛЖ ШАХАЖ БАЙНА ГЭХЭД БАС Л МОНГОЛЧУУД ТЭР АЯАРАА ИТГЭЖ БАЙНА ШДЭЭ.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.232] 2025/5/26
ОРОСЫН БАЙХГҮЙД ГЭЭД ГУЦААД БАЙХЫН ОРОСЫН ХОККЕЙ ЧИНЬ АЛЬ ДЭЭР УНТАРЦАНШДЭЭ
5 | 2 Хариулах
Зочин [103.57.95.70] 2025/5/26
Америк, Канадын НХЛ-ийн томчууд нь ДАШТ-ыг тоож ордоггүй. 80-аад он хүртэл НХЛ бүр орохыг зөвшөөрдөггүй байсан. Ямар сайндаа 1980 оны олимпод Америкийн оюутны шигшээ Зөвлөлтийн Макаров, Ларионов тэргүүтэй улаан машиныг будаа болгохов дээ.
1 | 3 Хариулах
Зочин [202.126.90.232] 2025/5/26
ЗӨВЛӨЛТ ЧИНЬ АЛГА БОЛООД 40 ЖИЛ БОЛЧИЖЭЭ ХӨГШИН БАНДИА
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.106] 2025/5/27
Хараалаа боль
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.106] 2025/5/27
Плэй оффосоос хасагдсан багуудын тоглогчид ДАШТ.д оролцдог. Пастрнак, Кросби Маккинон гээд суперууд их байсан. 80 оны олимпод АНУ шигшээ дийлэнх нъ НХЛ тоглогчид байсныг сүүлд мэдсэн
0 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2025/5/26
Бурхангүй газар бумб галзуурна гэж оросууд байхгүйд сиймхийгээр нь хусаж дээ.
6 | 8 Хариулах
Зочин [103.57.95.70] 2025/5/26
Оросын шигшээ хамгийн сүүлд 2014 онд дэлхийн аварга болсоныг мэдэх үү? 2022 оноос л Орост хориг тавьсан. Юугаа ч мэдэхгүй байж их бурнаа манай оркууд
9 | 1 Хариулах
Зочин [202.126.91.25] 2025/5/26
Домбассын дайн 2014 онд эхлэхэд орос хоригт орсон. 2014 оноос хойш Тасралтгүй оросууд дэлхийн аврага болохоос америк канадууд айдаг байсан байна. 2014 онд орос дэлхийн аврага болоод л домбассын дайн эхэлсэн байна
1 | 2 Хариулах
malaa 2014 ond horig tavisan shuu [103.57.95.250] 2025/5/26
tegeegui bol orosuud heden udaa tvrvvleh baisan daa
1 | 0 Хариулах