Уншиж байна ...

Баянзүрх дүүрэгт зөвшөөрөлгүй байршуулсан 11 ТҮЦ-ийг өнгөрсөн шөнө нүүлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн өрнөж буй. Үүнээс хойш нэг сар гаруйн хугацаанд төвийн зургаан дүүрэгт 1,700 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байснаас 1,300-г нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ.

Үлдсэн ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөгдөөгүй байршилд байршуулсан 11 ТҮЦ-ийг өнгөрсөн шөнө нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшил газрыг өнгөрсөн шөнө чөлөөллөө" гэж мэдээлэв.

Харин ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид нүүлгэхийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж, жагсаал зохион байгуулсаар байгаа билээ.