ФОТО: ТҮЦ эрхлэгчид Төрийн ордны гадна гинжтэй суулт зарлав

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1,000 гаруй ТҮЦ буюу Түргэн Үйлчилгээний Цэг байх аж.

Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 645 ТҮЦ-ийг нүүлгэж, суурийг цэвэрлэсэн талаар албан эх сурвалж мэдээлээд байгаа. Үүнтэй холбогдуулан ТҮЦ эрхлэгчид өнөөдөр Төрийн ордны гадна гинжтэй суулт зарлажээ.

ТҮЦ эрхлэгчдийн зүгээс "Нэг ТҮЦ-ийг буулгахад 100 гаруй цагдаагийн албан хаагчид ирж байна. Бидэнд стандарт дүрэм журмыг нь батлаад өгөөч гэж хүсэж байгаа. Автобусны буудал бүрд хоёр цэг гаргаад, камержуулж, 50 метр доторх цэвэрлэгээ үйлчилгээг хариуцуулах шаардлага тавьсан. 

Гэтэл Энхтайваны өргөн чөлөөний автобусны буудлуудыг Францын компанид 30 жилээр түрээслүүлсэн гэдгээ НЗДТГ-ын дарга Д.Амгалан хүлээн зөвшөөрсөн. ТҮЦ-ээр амь зуугчдын амьдрал хэцүүдэж, өр зээл нэхэгдэж эхэлсэн. Бид өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явж байна. Өнгөрсөн хугацаанд хэнээс ч юу ч гуйгаагүй" гэх байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "ТҮЦ эрхлэгчдэд НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Нэгдүгээрт диплом шаардах болон шаардахгүй нийслэлийн төр захиргааны бүх байгууллагад ажиллахыг урьж байна гэхэд "Үгүй" гэсэн. Хоёрдугаарт Нарантуул болон Хархорин худалдааны төвд лангууны бүтэн жилийн түрээсийн мөнгийг нийслэлээс төлж өгөх саналыг тавихад "Үгүй" гэсэн. Бид ТҮЦ-ээ л ажиллуулна гэж байна" хэмээн мэдээлэл өгсөн. 

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг