ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/25-НД НИЙТЛЭГДСЭН
"Иргэн Л-ийн биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж, үргэлжлүүлэн шалгаж байна"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Иргэн Л-ээс "Баянгол дүүргийн гуравдугаар хороо 53 дугаар байрны урд зодууллаа" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр 01:30 цагийн орчимд бүртгэгджээ.
Тус мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэргийг бүртгэлд авчээ.
Улмаар биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байгаа гэх хариуг Цагдаагийн Ерөнхий Газраас өглөө.
Х-ээс авч, ашиглав
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
