• 6 сарын 12, Пүрэв

Улаанбаатарыг 14 хоттой болгох асуудлыг нэг жилээр хойшлуулах хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:35 2025/05/26

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Тус хуулийн төслийг санаачлагчдын зүгээс "Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

Мөн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолын 11 дэх заалтад хот шинээр байгуулсантай холбогдуулан улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог чиг үүрэг нь шилжиж байгаа хотод хууль тогтоомжийн дагуу шилжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон боловч эдгээр ажил нь орон нутагтай зөвшилцөх зэргээр тодорхой болоогүй, энэ ажлыг зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай байна" хэмээн дурдсан байна.

11:30 2025/05/26

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 
  •  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 

шууд үзэх: 