ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА: Төрийн айлчлалтай холбогдуулан энэ сарын 25-28-нд зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ТЦА

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. 

Монгол Улсад гадаадын өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал хийгдэж байгаатай холбогдуулан дараах замын хөдөлгөөнийг түр хязгаарлах талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. 

Тодруулбал тавдугаар сарын сарын 25-28-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж зэрэг зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ. 

Иймд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа. 

6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг