• 6 сарын 11, Лхагва

K-POP урлагийн домгууд Монголын тайзнаа зургаадугаар сарын 21-нд уран бүтээлээ толилуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Супер концерт-2025” шоу тоглолтыг зургаадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. 

Тус концертын тайзнаа Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн Taeyang, хүчирхэг хоолойгоороо алдаршсан соло дуучин Ailee нар уран бүтээлээ толилуулна. 

Дэлхийн алдарт DJ, артистууд, Монголын шилдэг уран бүтээлчид, бүжгийн шоуг нэг дор багтаасан тоглолт тун удахгүй болох гэж байна. 

K-Pop урлагийн домогт хамтлаг болох Big Bang-ийн гол дуучин, дэлхийн алдарт уран бүтээлч TAEYANG нь 

  • “Eyes, Nose, Lips”
  • “Wedding Dress”
  • “VIBE” зэрэг олон хит дуунуудаараа фэнүүдийнхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулсан.

Энэ удаа Монголын хөгжмийн тайзан дээр өөрийн өвөрмөц авьяас, эрч хүч, халуун дулаан мэдрэмжээ шууд хүргэхээр ирж байна. 

Мөн хүчирхэг хоолойтой, олон улсын тайзнаа амжилттай уран бүтээл туурвидаг соло уран бүтээлч AILEE нь
  • "Heaven"
  • "I Will Show You"
  • "U&I" зэрэг сэтгэл хөдөлгөм уран бүтээлээрээ Монголын үзэгчдийг байлдан дагуулахаар хүрэлцэн ирнэ. 

Дахин сануулахад энэхүү тоглолт 2025 оны зургаадугаар сарын 21-ний Бямба гарагт 14:00-00:00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тусгайлан бэлдсэн тайзнаа болно. 

 Тасалбарын борлуулалт:  Зөвхөн SHOPPY дээр 2025 оны дөрөвдүгээр сарын 27-ны 20:00 цагаас эхэлсэн.

Тасалбарын үнийн мэдээлэл: 

  • Mid Bird 165,000₮ | 5-р сарын 2 (Баасан) ~ 5-р сарын 26 (Баасан) (*3,000 тасалбар) 
  • General Admission (GA)  225,000₮ | Mid Bird дууссаны дараа нээгдэнэ
  • Super Fan Experience  375,000₮  ( *500 тасалбар )
  • VIP Experience SOLD OUT! 
  •  Ultimate Experience Zone багц (тооны хязгаартай)  

Ерөнхий зохион байгуулагчаар " EVANDIS entertainment"-ын баг хамт олон ажиллаж байна.

Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдахыг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. 
 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг