• 6 сарын 11, Лхагва

Энэ жил нийслэлийн ногоон бүсээс 4,400 шоо метр түлээний мод бэлтгэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар 2025 оны нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлав.

Энэ онд цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээгээр 208 га ой дахь хатсан мод, унанги, гишүү мөчрийг цэвэрлэн 60 шоо метр хэрэглээний мод, 4,400 шоо метр түлээний модыг бэлтгэн иргэдийн түлшний  хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Ойгоос бэлтгэж ашиглах нэг шоо метр түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээ 5,920 төгрөг, хэрэглээний модонд ногдуулах төлбөрийн хэмжээ 17,102 төгрөг байна.

Тэгвэл энэ жил ойгоос түлшний мод бэлтгэсний төлбөрийн орлого 27.1 сая төгрөгийг бүрдүүлж нийслэлийн төсөвт оруулахаар төлөвлөжээ. Ойн цэвэрлэгээг хийснээр экологийн төлөв байдал сайжирч түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг албаныхан онцлов.

Ойн цэвэрлэгээнд тавих хяналтын тухай Нийслэлийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Өлзий “Ойн цэвэрлэгээтэй холбоотой асуудал төсөвгүй хийгдэж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсны дагуу тухайн ой бүст мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулах зарчмаар цэвэрлэгээ хийгддэг.

Залуу мод огтлох асуудал нь эрүүгийн гэмт хэрэг учир байгаль хамгаалагч хяналт тавиад экологийн цагдаагийн албанаас хариуцлага тооцоод явдаг” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.153] 2025/5/27
Энэ ч бас мөнгө идэх арга дөө
0 | 0 Хариулах