• 6 сарын 12, Пүрэв

Багануурын батарей хуримтлуурын станц таван сарын хугацаанд 28 сая гаруй кВт.ц эрчим хүч нийлүүлжээ

Б.Манлай
2025 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Багануурын батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш таван сарын хугацаанд тус станцын үйл ажиллагаа хэрхэн явж ирсэн болон станцын үр ашгийн талаар “Улаанбаатар Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд таван сар эрчим хүч нийлүүлжээ. Энэ хугацаанд хэр хэмжээний эрчим хүч нийлүүлсэн бэ. Үйл ажиллагаагаа дүгнээд хэлбэл хэрхэн явж ирэв?

-2024 оны арванхоёрдугаар сарын 5-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Мөн энэ сарынхаа 12-нд бүрэн хүчин чадлаараа буюу 50 МВт эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 28.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ. Тавдугаар сарын 15-наас зуны буюу бага ачааллын горимд шилжин ажиллаж байна. Энэ таван сарын хугацаанд үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явж ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс дулааны улиралд хийгдэх ажлуудаа гүйцэтгээд явж байна. Жишээлбэл авто зам, явган хүний зам, үерийн хамгаалалтын далан цутгах зэрэг ажлуудыг зургаадугаар сарын 12-нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.

-Батарей станц нүүрсээр ажилладаг станцаас өөр, ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг. Төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүчээ нийлүүлэхээс гадна ямар үр ашигтай ажиллаж байна вэ?

-Манай станц 50 МВт-аар эрчим хүч нийлүүлэхэд оргил ачааллын үеэр 4 цаг эрчим хүч нийлүүлнэ. Бид Диспетчерийн үндэсний төвөөс ирүүлсэн захиалгын дагуу эрчим хүч нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг айлын хэрэглээ 2 кВт гээд бодвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангана гэсэн үг.

Хамгийн чухал нь манай станц шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг буюу эрчим хүчний чадлын тохируулгад оролцдог онцлогтой.

Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүй эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгдэж байдаг байгаль орчинд ээлтэй станц.

-Монголд үүнээс хойш баригдах батарей хуримтлуурын станцын жишгийг танай станцаас харж болохоор санагдаж байна?

-Монгол Улсад батарей хуримтлуурын станц мэдээж шинэлэг бөгөөд маш үр ашигтай гэж хэлж болно. Нэгдүгээрт, хурдан хугацаанд баригддаг. Манай станцын хувьд 2024 оны есдүгээр сарын 6-нд тендерийн гэрээ байгуулж, есдүгээр сарын 15-нд туслан гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлж, арваннэгдүгээр сарын 29-нд техникийн комисс ажиллаад, тухайн сарын 30-ны өдөр хүчдэл залгасан байдаг. Ерөөсөө 75 хоногийн хугацаанд баригдаж, эрчим хүч нийлүүлж эхэлсэн гэсэн үг. Техникийн нөхцөлүүдээ шийдсэн байхад барих үйл явц тун хурдан. Гэтэл нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг барих болон хөрөнгө оруулалтад дор хаяж хэдэн жилийн хугацаа шаарддаг шүү дээ. Батарей хуримтлуурын станц бол өөр.

Хоёрдугаарт, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашиглаж болно гэдгийг батарей хуримтлуурын станц харуулж байгаа юм.

Гуравдугаарт, бид нийслэлийн өмчит компанийн хувьд батарей хуримтлуурын станцынхаа засвар, үйлчилгээ, бүх үйл ажиллагааг бие даан хариуцаад явдаг. Дотооддоо шинэ станцын үр шим, туршлагаа үлдээгээд, инженер, ажилчдаа ч бэлтгээд явж байна.

-Таны хэлж байгаагаар Монголд шинэ төрлийн станцад ажиллаж буй инженер, техникийн ажилчдын үлдэх ур чадвар нь юугаар ч орлуулшгүй нэг хөрөнгө оруулалт юм?

-Мэдээж монгол инженерүүд гадаад инженерүүдээс арвин туршлага хуримтлуулж байна. Одоогоор 17 ажлын байранд инженерүүдээ шалгаруулаад авсан ажиллаад явж байгаа. Залуучууд дүүрэг, орон нутгаасаа холдохгүйгээр мэргэжлийн ажлаа хийж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа бас нэгэн таатай үйл явдал юм.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.87.51] 2025/5/26
Орос руу шөнө үнэгүй шахуу өгдөг илүүдэл цахилгааны ашиглаж буй нь сайн. Зардлаа хэзээ нөхөх вэ? Чадах уу л гэдэг байна. Ер нь бол усан цэнэгт станц баривал илүү ашигтай . Хятад батарей нурна гэх мэт асуудалгүй талтай
2 | 1 Хариулах
erchim hvch medehgui hvn bna [103.57.95.250] 2025/5/26
Ene bateria stansiig gol baigalaas het hamaaraltai mongold olonoor bii bolson vnetei tog tsahilgaan gargaad baigaa nar salhinii stansuud zoriulij hiisen yumaa hoo. Ter nar salhinii stans chin salhitai ved ih gargaad salhigui bol zogsood nartai udur sain gargaad nargui bvrheg udur baihgui geed l. iim uchiraas l baterian stansiig bariulij bgaa yumaa. Shunu tog ilvv gargaj baihad manai salhin stansuud shunuur baahan tog gargaj ugj tenegten ch de hoo.End bas neg hudalaa yriad bid nar salhi shig naidvargui bish genee. uursduu nar salhinii gargaj buig ni hadgalij butsaaj ugdug baij. Medehgui hvn huurah geed l ..
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.216] 2025/5/26
Ene hurimtluuriinhaa medeeg sar bolgon l bainga tavih yum...neg l "no" bna da ene hurimtluurt kkk...
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.211] 2025/5/26
Энэ ч бас Нямбаатарын хүчин зүтгэл шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.63] 2025/5/26
ЯДАЖ ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА ГАРАХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙ ТУЛД Л БОДЛОЫН ЯАМ БАЙДАГ.
2 | 1 Хариулах
erchim hvch medehgui hvn bna [103.57.95.250] 2025/5/26
malaa ene chin nar salhinii stansuud baigalaas het hamaaraltai nargui salhigui udur gargahgui baij shunu tog ilvvdej baihad genet salhilaj garsan ilvvdel togiig avj hadgalah zorilgotoi shuu . Malaa 2024 ond mongol uls hyatadaas 80 hubiin togoo orosoos 20 hubiig gadaadaas avdag togoo avsan shuu. iimees bid hujaas odoo 90 hubi hamaaraltai bolson shuu hujaa hurliizaa..
1 | 0 Хариулах