Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

IJF: Холбооны ерөнхийлөгч Мариус Визерь ажлаа үргэлжлүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) маргааш буюу энэ сарын 13-нн Унгарын Будапешт хотод эхлэх билээ.

Энэ тэмцээнийг тохиолдуулан Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF) ээлжит чуулганаа зохион байгуулав. Энэ үеэр 2007 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж буй Румын бизнесмэн Мариус Визерийг улираахаар болов.

Гэхдээ ирэх дөрвөн жилд шинэ Гүйцэтгэх зөвлөлтэй ажлаа үргэлжлүүлэхээр болсон юм.

зураг
 

IJF-ийн Гүйцэтгэх зөвлөл 2025 - 2029 он хүртэл:

  • Луиса Гале (Малта)
  • Армен Багдасаров (Узбекистан)
  • Владимир Барта (Чех)
  • Рауль Камачо Перес (Испани)
  • Алфред Фолоко (Замби)
  • Косэй Иное (Япон)
  • Азизон Камилов (Узбекистан)
  • Хедвик Каракас (Унгар)
  • Флорин Даниел Ласчу (Румын)
  • Мохамед Мерида (Алжир)
  • Рашад Набиев (Азербайжан)
  • Стефан Номис (Франц)
  • Эстони Прижон (Өмнөд Африк)
  • Ян Люк Роге (Франц)
  • Тина Трстеняк (Словени)
  • Харүки Үмүра (Япон)
  • Макс Жорж (Франц)