Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд өнөөдөр 14:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Байршлыг тодруулбал сумын төвөөс баруун урд зүгт 64 километр зайд буюу 49.91 98.18 солбицолд газар хөдөлсөн байна.
Түүнчлэн Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 51 километр, Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 52 километр зайтай байсан талаар Шинжлэх Ухааны Академийн Одон орон, Геофизикийн хүрээлэнгээс шуурхай мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!