Төмөр бетон хийцийн салбарт 10 гаруй жилийн туршлагатай Био Эргэл Хайрхан ХХК нь зүүн бүсийн хэрэглэгч харилцагч нартаа илүү ойртон ажиллахын тулд Улаанбаатар хотын зүүн бүс болох Налайх дүүрэгт салбар үйлдвэрээ нээлээ.
Манай салбар үйлдвэр нь нийт 4 га талбайг хамарсан үйлдвэрийн байр, түүхий эд нөөцлөх талбай, бэлэн бүтээгдэхүүн хадгалах талбайтай бөгөөд жилд 60,000 м.куб бетон хийц үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм.
Бид дараах төмөр бетон хийцлэлүүдийг Монгол улсад мөрдөгдөж буй чанар стандарт технологийн дагуу сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан үйлдвэрлэн харилцагч танд хүргэж байна.
Үүнд: Хучилтын нүхт хавтан, Зоорийн ханын гулдмай буюу Суурийн блок, Худгийн хийц эдлэлүүд буюу Кольцо, худгийн таг, худгийн ул, худгийн өндөрлөгөөний цагариг буюу хүзүүвч, Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шон /тулгуур/, Дулааны сувгийн тэвш буюу Лотки, Дулааны сувгийн энгийн болон хүчитгэсэн хучилт, Үерийн усны хоолой гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн нийлүүлж байна.
Улаанбаатар хотын зүүн бүсийн дүүргүүд болон Монгол улсын зүүн аймгуудын харилцагч хэрэглэгч нар маань хотын төв рүү орж цаг зав, мөнгө санхүүгээ алдалгүйгээр манай Налайх салбар үйлдвэртэй холбогдоорой.
Налайх салбарын борлуулалтын утас: 90072939, 91922939
Био комбинат салбарын борлуулалтын утас: 99093354, 90093354, 89693354
Манай компанийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл манай фейсбүүк хуудсаар зочлоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!