Дэлхийд чанар, амтаараа өрсөлддөг IFFA-2025 буюу “Махны Олимп”-оос “Очирдагинас” компанийн хиам, мах махан бүтээгдэхүүнүүд 9 алт, 1 хүрэл медаль хүртэж, Монгол амтыг дэлхийн тавцанд бахархалтайгаар тунхаглалаа.
Энэхүү түүхэн амжилтаа тэмдэглэн өнгөрүүлэх “Алтан медальтай хиамны баяр”-т нийт харилцагч, хэрэглэгчид, Улаанбаатар хотынхоо иргэдийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Баярын хөтөлбөрт:
20,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн хүн бүр азын сугалаанд оролцох эрхтэй бөгөөд гурван 3 супер азтан – БНХАУ-ын Бээжин хот дахь Universal Studios-аар аялах эрх мөн АХА асуулт хариултын тэмцээний ялагчдад:
👧👦 Хүүхдүүдийн уралдаан, тэмцээний ялагчдад дараах гайхалтай шагналууд гардуулна:
Түүнчлэн сонирхолтой тэмцээн уралдаан, гэр бүл, найз нөхдөөрөө оролцох боломжтой хөтөлбөрүүдээр дүүрэн нэгэн дурсамжтай өдөр таныг хүлээж байна.
Монгол амтыг дэлхийд таниулсан энэ амжилт бол зөвхөн “Очирдагинас”-ын төдийгүй Монгол хүн бүрийн бахархал юм. Та бүхнийг баярын уур амьсгал дунд, дурсамж дүүрэн нэгэн өдөр өнгөрүүлэхийг урьж байна!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!