Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Уран нислэгийн үзүүлбэр, цэргийн парадтай Монгол Улсын нисэх хүчний 100 жилийн ойн ёслол

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр (2025.05.25)-нд тохиож байна. 

Монголын хөх тэнгэрт тэртээх 1925 оны тавдугаар сарын 25-ны энэ өдөр Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр түүхээ эхлүүлсэн билээ. 

Түүхт ойн өдрийг тохиолдуулан уран нислэгийн Стрижи баг Миг-29 онгоцоо хөлөглөн агаар зүсэн тэмүүлэх нислэгийн үзүүлбэрээ толилуулсан юм. Мөн энэ үеэр баярын арга хэмжээнд зориулсан Цэргийн ёслолын парад алхлаа. 

Үүний зэрэгцээ нисэх хүчин, иргэний нисэхийн он цагийн түүх, бахархлыг харуулсан үзэсгэлэн Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд нээлтээ хийв. 

Үзэсгэлэнд нисэхийн салбартай холбоотой нийт 32 байгууллагын 1,000 орчим зураг үзмэрүүд багтжээ. 

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Бидэнд бахархам олон амжилт бий. Та бүхний энэ бүх ололт амжилт түүх болон үлдэж, эдгээр самбарт буусан байна.

Үзэсгэлэнд тавигдсан бүхий л үзмэрүүд, түүхэн он цагийн хэлхээсүүд нисэхийн салбартай зүрх сэтгэлээ холбосон үе үеийн ажилтан алба хаагч та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм шүү" гэлээ. 

Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан "Түүх сөхвөл бидэнд бахархах олон амжилт байна.

2024 онд агаарын тээвэрт 2.2 сая зорчигч тээвэрлэж олон улсын зорчигчдын тоо өмнөх оныхоос 33 хувь буюу 434,000 зорчигчоор нэмэгдсэн энэхүү амжилтын бодит илэрхийлэл. 
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийн либералчлах бодлогын хүрээнд дэлхийн 48 улстай агаарын харилцааны гэрээ байгуулж, шинээр 11 нислэгийн чиглэл нээж дэлхийн 22 улсын 60 гаруй хот руу нислэг үйлдэж байна.
Олон улсын нислэгүүдээс дурдвал АНУ болон Франкфурт, Истанбул, Красноярск, Алматы, Токио, Сөүл, Инчеон, Бусан, Чонжү, Тэгү, Бээжин, Шанхай, ХонгКонг, Фукуок, Бангкок, Хошимин, Эрхүү, Ордос, Гуанжоу, Эрээн, Манжуур, Хайлаар, Хөх хот Хайнан, Саньяа, Хөлөнбуйр, Манжуур зэрэг хотууд руу захиалгат болон хуваарьт нислэгийг үйлдэж байна. Ирэх есдүгээр сард Улаанбаатар -Москва чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Ирэх есдүгээр сараас Улаанбаатар-Москвагийн шууд нислэгийг үйлдэхээр төлөвлөж байна.

Мөн агаарын зайг шинэчилж, навигацийн үнэлгээг долоон жилийн дараа бид нэмэгдүүлж чадлаа. Агаарын тээврийн паркийн шинэчлэлийг хийж Монгол Улсад болон гадаад улс орнуудад бүртгэлтэй нийт 63 хөлөгтэй болсон байна" гэдгийг хэлж байсан.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг