• 6 сарын 11, Лхагва

Илон Маск бизнестээ "супер" анхаарал тавьж, долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж эхлэхээ амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын төсвийг бууруулах хүчин чармайлтын гол нүүр царай дэлхийн тэргүүн баян Илон Маск байсан билээ.

Үүнийхээ төлөө тэр нэр хүндээ алдаж, эрхэлдэг бизнесүүд нь асуудалтай тулгарч, хувийн хөрөнгийн хэмжээ нь буураад байгаа.

Бямба гарагт түүний эзэмшдэг X сошиал платформын ажиллагаа дэлхий даяар тасалдсан юм.

Үүний дараа Илон Маск бизнестээ “супер” анхаарал тавьж ажиллахаа амлажээ.

“Ажилдаа долоо хоногийн 24 цагийг зарцуулж, хурлын өрөө, серверийн өрөө, үйлдвэрийн өрөөнд хонодог болно. Бид чухал технологиудыг нэвтрүүлэх гэж байгаа тул X, xAI болон ирэх долоо хоногт хөөргөх Starship хөлөгтөө би супер анхаарал тавьж ажиллах болно” гэж тэр өчигдөр сошиал хуудсандаа бичсэн байна.

Өнгөрсөн сард тэр Тесла компанийн санхүүгийн тайланг хөрөнгө оруулагчдад танилцуулах үеэрээ бас Трампын засаг захиргааны ажилд зарцуулах цагаа эрс багасгаж, бизнестээ анхаарах тухай ярьж байв.

Мягмар гарагт Катарын эдийн засгийн чуулганд видео холбоогоор оролцохдоо Илон Маск цаашдаа улс төрийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгөө эрс багасгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.

“Хэрвээ шалтгаантай гэж үзвэл би цаашдаа улс төрд мөнгө зарцуулах болно. Одоогоор ийм шалтгаан харагдахгүй байна” гэж тэр хэлж байжээ.

Өнгөрсөн оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг ялуулахын тулд Маск доод тал нь $250 саяыг зарцуулсан гэдэг. Сүүлд бас Америкийн улс төрийн өрсөлдөөнд чухал ач холбогдолтой Висконсин мужийн дээд шүүхийн сонгуульд консерватив нэр дэвшигчийг ялуулахын тулд $20 гаруй саяыг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй нь түүний хувьд хүнд цохилт болсон юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.92.211] 2025/5/27
Бизнeсийн хүн улс төрд орох дэмий. Улс төрч бол хүн болгонд таалагддаг биш, дэмжтгчид байхад эсэргүүцэгчид бас байдаг
0 | 0 Хариулах
Зочин [202.168.34.79] 2025/5/27
Трампыг ялуулчихаад хүссэн зүйлээ хийнэ гэж бодсон нь бүтсэнгүй л дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/26
Трамп: - ЕХ-д тавьсан худалдааны татвар 25% байсныг 50% болголоо! -Яагаад...?! Трамп: - Даварцан хэдэн юмнууд...!
1 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/5/25
UURUNH BIZNESIIG HUDALDAJ AVDAG ARD TUMNEE AJLAAS N HALJ IH TENEGTEJ BGAA HUN EE
0 | 1 Хариулах
zardal [59.153.114.68] 2025/5/25
TRUMPad haygdjee shaavas
0 | 2 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/25
Орос ах нартайгаа байхад Монгол ялна!
3 | 9 Хариулах
Хүний мөн чанар [202.126.91.103] 2025/5/25
ялдаг жамтай...
2 | 7 Хариулах
Зочин [122.201.31.41] 2025/5/25
Тийн оросыг ялна
5 | 3 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/5/25
Монгол хаанахыг ялах гээд байгаа юм. Нөгөө л улиг болсон хужаа гэж л битгий хэлээрэй ккк
2 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/25
Монголын ЗГ монголын жирийн иргэдийг ялна! Дарангуйлалын тогтолцоотой улсын хамгийн том дайсан бол жирийн иргэд нь байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.155] 2025/5/25
Тэр нь дээр дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.68] 2025/5/25
ИНЭЭЖ ШООЛОХ ЮМ БАЙХГҮЙ УГААСАА ХУРЛЫН ӨРӨӨНДӨӨ ХОНОЖ АЖИЛЛАДАГ ЗУРШИЛТАЙ БАЙСАН ЮМШДЭЭ ИНГЭЖ АЖЛЫН МАЛ БОЛЖ БЖ Л ТЭРБУМТАН БОЛДИМАЛДАА
3 | 1 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/25
Бгуулсан DOGE нь хэдийнээ улсын 170 тэрбум долларыг хэмнэжээ гэжуагаа
3 | 4 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/25
Түүний бгуулсан DOGE нь түүнгүйгээр ажиллаад явах боломжтой болсон тул цагаа бизнестээ зарцуулах гэж бгаа ёом түүнээс Аикон мэтийн шит стейтүүдийн медиа хэлээд бгаа шиг хөрөнгө нь буурсандаа хийж бгаа бус бөлгөө
5 | 4 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/25
Тараампийн бодлогийг тууштай дэмжиж үнэнч туслах нь болж ажиллана хэмээн давхар хэлсэн бдаг бгаа шөө.
3 | 4 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/25
Мааскийг муулаад бгаа хүмүүлт хэлэхэд Дэлхийд нөлөө бүхий компаниудыг удирдаж, дэлхийн хамгийн том улсын улс төрд нөлөө үзүүлж чадаж бгаа хүн Мааскаас өөр бий юү хэлээд өгөөч!
7 | 4 Хариулах
Чихэр [103.212.119.188] 2025/5/25
Элбэгдорж ажлын байр бий болгосон гэдэг нь үнэн юм болов уу
1 | 1 Хариулах
Зочин [66.181.183.68] 2025/5/25
Галзуу Трамптай далдагнахын оронд Маск бизнестээ анхаарсан нь дээр, чамд тохирохгүй салбар гэж бас байдаг. Компани чинь дампуурлаа, хятадууд цах машин дээр аймаар болж байна штээ
7 | 6 Хариулах
Зочин [202.9.47.28] 2025/5/25
Украины дайны санхүүжилт болон зэвсэг нийлүүлэлтийг зогсоосонд барууны сатанууд Трамп Илон Маск хоёрыг үзэн ядаж муулж байгаа юм оркоо. Зөнөг Байдены засгийн газар украины дайны зэвсэг үйлдвэрлэлд найман олон их наяд доллар зарцуулж, америкийн өрийг найман их наяд доллараар өсгөсөн.
6 | 3 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/5/25
За шаа. 150-180 тэрбум доллар гээд гаргаад л ирсэн ш дээ. 8 олон их наяд гэж ямар тоо байдгийн
2 | 1 Хариулах
Зочин [202.9.47.52] 2025/5/25
Шизофермйн өвчтэй орк
0 | 0
Зочин [139.5.219.119] 2025/5/25
Маанаг хүүр, тооны орон мэдэхгүй данх
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.126] 2025/5/25
Трампд дагзуулаад араггүй2
1 | 4 Хариулах