14:30 2025/05/26
Нийслэлийн Замын хөгжлийн газраас 14:00 цагийн орчимд мэдээлснээр Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км зам болон Денверийн гудамжны засвар, шинэчлэлт Энхтайвны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.
Харин Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замын шинэчлэлтийн ажил Асфальт заводын хүчин чадлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.
10:20 2025/05/26
Нийслэл хотод авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Замын хөгжлийн газраас мэдээлснээр өнөөдөр өглөөний/2025.05.26/ байдлаар дараах замуудын хөдөлгөөнийг хааж засвар хийж байгаа бол маргааш буюу тавдугаар сарын 27-нд хоёр байршлын замыг хаана.
Хөдөлгөөнийг хааж засварлаж байгаа авто замууд:
Сонсголонгийн замын уулзвараас "ТЭЦ-IV"- ийн зүүн уулзвар хүртэлх уурын шугам, дулааны шугамын сувагчлал, холбооны шугамын сувагчлал, далангийн өргөсгөлтийн ухмал, гео тор дэвсэх, дүүргэлтийг хийж, хөдөлгөөнийг нээсэн. Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто зам
Зайсангийн зүүн гүүр
Маргааш буюу тавдугаар сарын 27-нд засварт орж, хаах авто замууд:
Өргөө кино театрын хойд уулзвараас зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Баянгол дүүрэг, 11, 22, 23, 34-р хорооны нутаг дэвсгэр, Өргөө кино театрын хойд уулзвараас зурагтын авто зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлын 1-р хэсгийн ажил 620 метр авто замыг тавдугаар сарын 27-ны 22:00 цагаас тавдугаар сарын 29-ний 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Баянгол дүүрэг, 16-р хороо, Чингэлтэй дүүрэг 2-р хорооны нутаг дэвсгэр, Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд ( Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар ) хүртэлх авто замыг тавдугаар сарын 27-ны 22:00 цагаас тавдугаар сарын 31-ний 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Засвар хийж, хөдөлгөөнийг нээсэн авто замууд:
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 41 байршилд 74 км авто замыг шинэчлэх юм байна.
14:30 2025/05/26
Нийслэлийн Замын хөгжлийн газраас 14:00 цагийн орчимд мэдээлснээр Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км зам болон Денверийн гудамжны засвар, шинэчлэлт Энхтайвны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.
Харин Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замын шинэчлэлтийн ажил Асфальт заводын хүчин чадлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!