ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одбаяр: Саппорогоос Офицеруудын ордон хүртэл 22 автобусны буудлыг явган хүний чулуун замтай болгох ажил сар үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Энхтайвны өргөн чөлөөний буюу төв зам дагуух автобусны буудлыг зогсоолгүй болгосон, явган хүний зам тавина. Автомашины хажуугийн зогсоолыг мөн хаасан, ногоон байгууламж болгоно гэж мэдээлж байв.

Энэ цагаас хойш автобусны буудлын бродюроор хаасан карман зогсоолыг хайрга, шороогоор дүүргэн иргэд тэр дунд нь туучиж явсаар өнөөдрийг хүртэл 20 шахуу хонолоо. 

Эдгээр талбайг хэзээ тохижуулах талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяраас асуухад "Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Олимпын гудамжны урд, хойд талын явган хүний замыг чулуун хавтантай болгох ажил үргэлжилж байна.

Энхтайвны өргөн чөлөөний явган хүний замыг тохижуулах ажил 10 дугаар хороололд хийгдэж байгаа. Үргэлжлээд төв зам дагуу Офицеруудын ордон хүртэлх автобусны карман зогсоолыг дүүргэсэн шороо, чулууг нягтаршуулж, явган хүний чулуун зам тавина.

Саппорогоос Офицеруудын ордон хүртэл нийт 22 автобусны буудлыг хажуугийн зогсоолгүй болгосон бөгөөд явган хүний чулуун замтай болгох юм. Энэхүү ажил нэг сар орчим хугацааны дараа дуусна. Явган хүний замыг тавьж байгаа гүйцэтгэгч компаниудад Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас хяналт тавьж ажиллаж байна.

Харин төв зам дагуух автомашины карман зогсоолуудын асфальт бетоныг хуулах ажлыг "Улаанбаатар АЗЗА" компани гүйцэтгэнэ. Асфальт бетоныг хуулсны дараа тус талбайд мод тарьж ногоон байгууламж болгоно. Уг ажилд шаардагдах хөрөнгө хотын Захирагчийн ажлын албаны төсөвт тусгагдсан" гэлээ.

Авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байгаа бол явган хүний зам тавих ажил өдөр, шөнөгүй үргэлжилж байгааг тэрбээр тодотгов.

Төв зам дагуу карман зогсоолгүй болгосон шалтгааныг "Зохиомол түгжрэл үүсгэхгүйн тулд карман зогсоолыг хаасан бол иргэд автобусны буудлын карман зогсоолын авто зам дээр алхаж байж автобусанд суудаг учир тэдний аюулгүй байдлыг хамгаалж байгаа" хэмээн тайлбарлаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.12] 2025/5/28
Ийм дэмий юманд мөнгө үрж байхаар хуучин угсармал байшингуудаа бүгдийг нь дулаалаач ээ тэгвэл үргүй зардал багасна дулааны станцад ч нэмэртэй штээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.169] 2025/5/23
Муу новшнууд. Драгоны урдуур аль хэзээний солиод эхэлсэн. Явган замгүй газар зөндөө байхад л зүв зүгээр байгаа замыг хуулаад чулуун болгоод байх юм. Болдог бол бүгдийг нь буудчих юмсан
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.46] 2025/5/23
Дорнодоос Баян-өлгий хүртэлядаж 4 эгнээтэй хурдны зам барьчихвал нийслэл хотын төвлөрөл буурч дагуул хотууд нь хөгжиөөр л байх юм
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.70] 2025/5/23
Та нар Офицерийн цаадах буудал MIU автобусны буудалд хүлээлтийн бүхээг тавьж явган хүний замыг засч өгөхийг бодоорой.Явган хүний замыг нь машин дайрчихсан байна.Хөгшин хөл муутай хүмүүс явахад хэцүү болсон байна
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.59] 2025/5/23
Za araichdee, Oyuk nyambaatar buur bagaaraa arai l ulsuglun yum aa. Buur araichdee yag odoo ingej ideh tsag ni arai l bish sh dee...
0 | 0 Хариулах
зочин [66.181.189.244] 2025/5/22
хотын засаг дарга та зөвхөн хотын төвийн зам боржур гээд зүгээр зам замын хашлагуудыг сольж байгаа чинь ёстой мөнгө идэх арга байна л гэж харж байна гэтэл дарь--- эхээс хайлаастыг холбосон зам дагуу үйл ажилгаагаа явуулж буй хувь хүн .. аж ахуй нэгжүүдийн .... хүмүүсүүд замыг арай дэндүү болгож байгааг ер нь анхаарч үзсэн юм байна уу зам дагаж хөгжил гэж ярьдаг байсан бол одоо зам дагаад хүмүүсүүд амиа алддаг болоод байгаад анхааррч үзэх өрга байдаггүй юм уу хаашаа юм гэр хороололынхон гэхээрээ тав тухгүй амьдарч байх ёстой юм уу хаашаа юм хотын засаг дарга юм бол гэр хороололын замуудийг анхаараач ээ
1 | 0 Хариулах
Altai [122.201.31.99] 2025/5/22
Болио дандаа л ухаж байх юм мөнгөө хэмнээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.72] 2025/5/21
АЖИЛД НЬ АМЖИЛТ
1 | 0 Хариулах
123 [202.126.91.72] 2025/5/21
Цүнх баригч авилгачид идэхээ л бодно уу гэхээс биш ажил бодохгүй л дээ
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.167] 2025/5/21
Нянбаатар хэзээ татвар төлөгчдийн мөнгийг тендер нэрээр хэдэн арван тэрбумаар идсэн хэрэгтэй шоронд суух болоо!!! Энэ явган хүний замыг хуулаж мөнгө идэх арай хэтэрч бнаа!!! Ёстой огцроод шоронд суух хүн чинь Нянбаатар боллоо шүү!!! Цайрч бнаа!
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.158] 2025/5/21
Үнэн тэнэгтэх юмаа, "кармагүй буудалтай" улс энэ дэлхийн хаана байнаа... Түгжрэл үүсгэх юмаа л хийх юм даа. Сахилгагүй жолооч нараа хиймэл оюун ухаанаар хянаж арга хэмжээ авна гэсэн яасан бэ, торгуулийн хэмжээг нь хэд дахин нэмчихвэл зөрчил аяндаа буурна шдээ. Хууль дүрэмд буй шийтгэл нь нэг талаар хүмүүжлийн ач холбогдолтой байдаг. Торгууль шийтгэл нь өндөр бол хүн хараад аль болох зөрчихгүйг боддог учиртай..
1 | 2 Хариулах
Зочин [66.181.176.161] 2025/5/27
London
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.93.21] 2025/5/21
ЭНЭ НЭГ ЖИЖИГХЭН ХАВТАН ТАВИАД 2-3 ЖИЛЙИН ДАРАА ЭВДЭРНЭ БУТАРЧИХ ЮМ 100 ЖИЛИЙН НАСТАЙ ЗУЗААН ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ЧУЛУУГААР НЭГМӨСӨН СОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ
3 | 0 Хариулах
Зочин [45.117.32.5] 2025/5/21
Тийм шүү европ тэр чигээрээ том боржин чулуугаар хийсэн байдаг .
2 | 0 Хариулах
Sida [66.181.187.66] 2025/5/21
Jil byr mongo idsen yum hiih yumaa. Soda gej
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.73] 2025/5/20
Sh chawasdaa zamaa telegram baital ulmal nariisgaad bh bololtoi ard irgediigch bas bvsee changal geseer bgaad irged in dunduuraa huwaagdchih we dee zadarsan turtei yadarsan irged ymdaa tawilan ym daa hulgaichuudaa irged bid uursduu songoson odoo yuch gehewdee viliin vree edelj dee
0 | 0 Хариулах
[66.181.184.211] 2025/5/20
шар хальтирдаг зурвас хэрэггүй ээ. сохор хүмүүс түүгээр чинь явбал хальтирна, мөн хэмх дээрэмдүүлнэ.
0 | 0 Хариулах
сб талбай [66.181.184.211] 2025/5/20
чулуун хавтан өвөл халтиргаа ихтэй гэж хэлэхээр улам зөрөх аймшигтай зөрөх.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.140] 2025/5/20
Утсаа хараад л хөдөлж ядсан новшнууд хүн мөргөчих гээд эсвэл мөргүүлж үхчих гээд байх юм
0 | 0 Хариулах
Зочин [109.70.100.5] 2025/5/20
Ллрын нарны гүүрний явган замыг ямар янхны зулбасга нь зурсан бэ? Дугуйн замтай болгоочээ эргүү нийслэлийн здтгыг алан тагтаанууда.
0 | 0 Хариулах
Зочин [45.117.32.5] 2025/5/21
Өнөөдөр өглөө нэг нөхөр нарны гүүрээр урсгал сөрөөд цахилгаан дугуйгаар явж байгаа юм даа .яадахнаа урсгал дагаад явах хэрэгтэй биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.35] 2025/5/20
Хамгийн гол анхаарах ажил бол хотоор гарч байгаа туул зам байна тэрнээс биш ямар нэгэн дугаар ойлголтыг гэх дэгээ биш шүү. Машины дугаарыг чөлөөтэй олго!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.109] 2025/5/20
Автобусны буудлыг кармагүй болгосон нь зөвөө. Тэнд автобус биш хувийн машинууд л зогсож байдаг шүү дээ. Автобус тэртэй тэргүй карма руу орж чаддаггүй, иргэд автобусанд сууж, буухад ч төвөгтэй байдаг юм.
2 | 0 Хариулах
Latin 49 [59.153.114.21] 2025/5/20
ajillaj baigaa hun ogt haragdahgui baina lee mongold er n ajil hiideg hun baidag yumu
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2025/5/20
Ingedeg n yag yamar uchirtai yum be? Yahav 1r egneegeer yavdag ork malnuudiig hyazgaarlah bololtoi
0 | 0 Хариулах
Uiddiimuu [66.181.161.219] 2025/5/20
Өөр дорвитой хотод хэрэгтэй юм хийж мөнгө ид л дээ. Эд нар чадахгүй л дээ хамгийн амархан хийж чадах багтаамж нь энэ зам нураах.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/20
Мега идэлт болж байна. юу ч гэхэв дэ лалрууд. Явган хүний замаа ч олигтой хийж чаддахгүй байж байнга сольно. нэг жил болохгүй өнөөх зам нь өмнө нь ямар байсан тэр байдалдаа очдог.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.112] 2025/5/20
зөв зүгээр байгаа замыг хуулж халтирдаг чулуу тавьж байгаа нь тэгээд МАН хулгайчууд аугаа бүтээн байгуулалт уу. өмхий долоогчид нь магтан дуулаад сүйд биз.
9 | 1 Хариулах
Зочин [202.126.89.52] 2025/5/20
Данхтай нь зайлуулъя
3 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/20
АЛТНЫ НИНЖАНУУД АЖЛАА ЭХЭЛЖЭЭ!
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.105] 2025/5/20
Зүгээр байгаа замын хуулаад шинээр тавих гэдэг их ашигтай бизнес
2 | 0 Хариулах