• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...

Нийслэлийн явган хүний зам, талбайг тохижуулах ажлын багц тус бүрд ₮2-6 тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2025 онд нийслэлийн хэмжээнд 14 байршилд 11.6 км явган хүний зам барих бөгөөд Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайг тохижуулах ажил эхлээд буй.

Энэ талаар НХОГ-ын Барилгын хяналтын инженер Ж.Мөнхнаран "Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 14 байршилд явган хүний замыг тохижуулна. Үүнээс есөн байршлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээг байгуулсан юм. 

Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх явган хүний замыг тохижуулах ажлыг дөрвөн багцад хуваасан бөгөөд өнөөдрийн байдлаар гурван байршилд ажил гүйцэтгэж байна" гэж мэдээлэв.

Харин уг байршилд тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа “Бадрах инженеринг” ХХК-ийн талбайн инженер Э.Энхтүвшин "Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайг тохижуулах ажлын явц 10 гаруй хувьтай байна. Явган хүний замын хавтанг халтирдаггүй барзгар гадаргуутай чулуугаар сольж байна. Энэхүү чулуун хавтан нь элэгдэл багатай, насжилт урттай юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хөтөч хавтан болон дугуйн замыг тавьж байгаа"-г хэллээ.

зураг
 
зураг
 

Уг хэсгийн ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Харин нээлттэй тендерийн мэдээллээс шүүж үзвэл нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбай тус бүрийг тохижуулахад 2-6 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулах юм байна.

  • Бага тойруугийн гудамжны урд хэсэг 3 тэрбум төгрөг /2025.05.15/
  • Бага тойруугийн гудамжны хойд хэсэг 3.9 тэрбум төгрөг /2025.05.15/
  • Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайвны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл) 1.2 тэрбум төгрөг /2025.02.17/
  • Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хэсэг 2.3 тэрбум төгрөг /2025.02.19/
  • Чингисийн өргөн чөлөө 4 дүгээр хэсэг 2.5 тэрбум төгрөг /2025.05.16/
  • Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжны баруун тал 3.2 тэрбум төгрөг /2025.04.28/
  • Их тойруугийн гудамжны хойд хэсэг 6.2 тэрбум төгрөг /2025.04.28/
  • Их тойруугийн гудамжны урд хэсэг 5.5 тэрбум төгрөг /2025.04.28/.

Энэ онд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтод ₮32 тэрбумыг нийслэлийн төсөвт тусгаж баталжээ.

Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар солих байршлууд:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг