Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхбат: Явган хүний замын байгалийн чулуун хавтангууд том хэмжээтэй, алхахад саад болохгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд энэ онд Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах шийдэлд хүрээд буй. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байгаа юм байна.

Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Мөнхбат “Нийслэлээс энэ ондоо багтаан 15 байршилд явган зорчигчийн замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ. Үлдсэн зургаан байршлынхыг худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. 

Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө энэхүү төсөлд хамрагдах юм. Төслийн хүрээнд явган замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдсэн. 

Тодруулбал шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30смх60см болон 30смх30см хэмжээтэй хийнэ. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй болно” гэв.

Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар солих байршлууд:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Энэ онд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтод ₮32 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулна.