ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одбаяр: Энэ онд 59 гаруй километр явган замыг барзгар гадаргуутай байгалийн чулуугаар шинэчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд нийслэлийн хэмжээнд 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчлэхээр болжээ.

Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "2025 онд нийслэл хотын гол гудамж, замуудыг дагасан явган замыг байгалийн чулуугаар хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 59.6 км явган замын барилга угсралтын ажлыг хийнэ. Агаарын болон шилэн кабелийг газар доогуур хонгилын системд оруулна.

Түүнчлэн хотын гол гудамж, замын нэгдүгээр эгнээ дагуух карманы зогсоолуудыг явган зам, ногоон байгууламж болгож, засварлана. Авто зогсоол дээр 2-3 цагт сэлгэлт хийгдэж байх ёстой байдаг. Гэтэл Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолуудад сэлгэлтгүй, жолооч ухарч машинаа гаргадаг нь хөдөлгөөнд саад болдог. Аливаа өргөн чөлөө нь авто зам, ногоон байгууламжтай байдаг.

ААН-ийн өргөтгөлүүдээс буусан шат нь явган зам руу орсон байдаг. Явган замын өргөн нь стандартад хүрэхгүй бол газар чөлөөлөлтийг хийж өргөн болгон эвдрэл гэмтлийг засах юм.

Барзгар, халтирахгүй гадаргуутай чулуугаар хийсэн явган зам нь бат бэх, насжилт урт байдаг бол хавтан нь хөдөлж эвдрэл их гардаг. Чулуу үйлдвэрлэгч дотоодын компаниудтай уулзалт зохион байгуулж, шаардлагад нийцсэн материалаар явган замыг хийхээр төлөвлөсөн" гэж мэдээллээ.

Улаанбаатар хотын зарим байршилд хоёр хүн зөрөх ч зайгүй явган зам байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.44] 2025/3/12
Зам. Явган хүний зам.зам гээд л бна.доогуур нь эсвэл хөвөөгөөр заавал ус зайлуулах шугам .суваг хий л дээ. Ахиад л мөнгө хулгайлах нүд хуурсан насжилтгүй юм хийх гээд байх юм .Байгальд тохируулж сур. Юуч хийгээд татвар төлөгчдийг хохироож. Хорлоод байдаг юм .вэ эсвэл боль
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.193] 2025/3/12
Ха ха дүр эсгэсэн мөнгө л идсэн ажил болно дөө
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/12
бетон хавтан, асфальтаар хийсэн зам нь дээр дээ. нян явган явж байсан л байлгүй дээ. хүүхэд байхдаа дандаа тэргээр түрүүлж байсан юм байх даа.
0 | 0 Хариулах
Иргэн [202.21.104.2] 2025/3/12
Явган хүний замаа д нэм. Машин замаа барихаа болиоо. Угаасаа түгжрээд л явж байвал таарна. Явган явбал хамаагүй хурдан. Бас дээр нь алхах бол анхдагч хэрэгцээ машин бол тансаг хэрэглээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.213] 2025/3/11
Боржин бордиур 2р анги идэлт эхэллээ
1 | 0 Хариулах
Кк [66.181.164.191] 2025/3/11
Барзгар чулуугаар хийдэг нь дараа нь солих нь тодорхой гэж үү кк
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.181.196] 2025/3/11
Хүн бүрийг алхуулна гээд байдаг, хийсэн чулуун зам нь хүн алхах бүү хэл машин явахад ч бөөн донсолгоо, шавар шавхай. Эцэст нь тэр замаар хэн ч алхахгүй аль болох тойрох, эсхүл приусээ л унахаа бодно шд, шийдэл нь шийдвэртэйгээ огт авцалдахгүй, хүнээ иргэнээ боддоггүй төрийн шинж байх доо
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.11] 2025/3/11
ЭХЛЭД ЗАМГҮИ ГАЗРА ЗАМТАИ БОЛГО НЭГ ХҮН ЯВАХГҮИ НАРИХАН ЗАМА ӨРГӨН БОЛГО ЛАЛРУДА
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.108] 2025/3/11
Байгалийн чулуу гэж Урт цагааны урд талын замыг хийсэн шиг юм бол ёстой хэрэггүй шүү!!!!!! Хүн ч, машин ч явахад төвөгтэй.ЯВГАН ХҮНИЙХЭЭ ЗАМЫГ ЗҮГЭЭР Л АСФАЛЬТААР ХУЧААЧ ЭЭ!!!!! Явган алхсан, хүүхдийн тэрэг түрсэн, скүүтэр унасан гээд бүгдэд нь тохиромжтой. Урт цагааны урд машинууд яваад бгаа зам шиг байгалийн чулуугаар явган замаа хийвэл өсгийтэй гуталтай алхах байтугай пүүзтэй явахад дэгэн догонтой таварцаглаж унамаар. Машинтай явахад хүртэл дэржигнэж тааламжгүй сэгсчээд үнэн тохиромжгүй хот дотор л лав дахиж битгий тийм зам шиг юм хийгээрэй дээ.
4 | 1 Хариулах
Зочин [103.212.119.238] 2025/3/11
Зөрөхөд ч амаргүй газрууд байгаа нь үнэн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.201] 2025/3/11
Tatvar tulugchdiin mungiig vrgui zartsuulbal hvleeh yal shiitgel gj bdg blgui de ene hvmvvs ch mddg blgui tatvar tulugch gdg ni dunguj tursun hvvhdees abhuulaad tengert halin odoj bui hvn hvrtelhiig helne biz
0 | 0 Хариулах
Зочин [45.84.107.182] 2025/3/11
Монголын хөгжилд нэн тулгамдаж байгаа асуудал бололтой нийслэлчүүдийн хөрөнгөөр хийдэг гэж найдя
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.138] 2025/3/11
Еэ хүүрээ явах гэж тамлаад хаяхнээ. Дээр нь дугуй тэрэг зовоож өгөх нь дээ. Энэ дуракууд бордюр шигээ овоо мөнгө шаах нь дээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.239] 2025/3/12
Явган зам гэж бна. Явган хүний замаар дугуйтай зорчиж хүмүүсийг дайрч гэмтээгээд бгаа биз дээ. Дугуйн замаараа яв.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.233.190] 2025/3/11
Юун чулуу вэ, зүгээр сайн бетоноор технологийн дагуу барзайлгаад хийлдээ! Баахан чулуу хятадаас зөөгөөд, тэгээд нэг даргын карманд нөгөө чулуу зарж байгаа компани нь хахуулийн мөнгө өгнө шүүдээ! Манайд цемент, хайрга, элс бүгд л байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.107.15] 2025/3/11
Монголд өнөөг болтол хамгийн тохиромжтой явган хүний зам бол хуучин Соц үеийн арзгар хэвэнд цутгасан бетон плита юм, ямарч ачаалал даадаг, ямарч хатуу ширүүн хандалтад тэсвэртэйн дээр цэвэрхэн, талбайг маш энгийн мөртлөө цэмцгэр хээнцэр харагдуулдаг дизайнтай эд. Харин чанарыг нь л дээд зэрэг хийх хэрэгтэй. Хулхи бордюр, хужаа жижиг хэвний өнгөт шавар хавтан шиг цементийг нь хэмнэж багадуулсан, угаасан хайргыг нь хэмнэж шороон зуурмагаар хийвэл хийснээсээ эсэн хот дүүрэн хог болно.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.37] 2025/3/11
америк шиг чанартай бетон зуурмагаар цутгаад, налуу энэ тэрийг гаргаад, гадаргууг нь шүүрээр барзайлгаад хийлдээ. youtube багштайгаа найзал
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.34] 2025/3/11
Хүүхнүүдээсээ асуу?Өндөр өсгийтэй явж чадахаа больсон,тэнэгүүд ээ...
2 | 1 Хариулах
Зочин [202.21.107.15] 2025/3/11
Дэмий юм билээ. Чулуун шоо тавьсан замаар хүн явахаа байчихдаг. Хүний биед муу, Монгол хүний нуруу бөөр өвчлөмтгий байдаг тул Монгол хүн зөнгөөрөө ийм замаар алхахаас халширдаг, зугтдаг. Харин дарга нар, попчид, албан тушаалтнууд үүнийг мэдэхгүй, учир нь тэд Хотын дарга Нямбаатарын хэлснээр явган алхах дургүй, маш залхуу ангиллын хамгийн сонгодог жишээнүүд Төрийн албаны долоогч дарга бдаг. Чулуун шоон зам нь тэгш бус гадаргуутайн дээр суулгахдаа бүүр нэмээд сэнсрүүлж өгдөг, ингэхлээр хүний алхаа дээр доор гишгэнэ, хий гишгэнэ. Хүн хий гишгэлтээр маш их гэмтдэг. Чулуу өөрөө маш хатуу биет. Монгол хүн зөөлөн хөрсөн дээр төрж, амьдарч, хөгширч, үхдэг. Тэглээ гд огт зам тавьж болохгүй гээгүй.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.183.48] 2025/3/11
дахиад л бүгдийг нь хуулаад дахиад л баахан халтуурны юм хийж мөнгө иднэ, иргэдийн татварын мөнгийг ч сайхан идэж уух юм аа
3 | 1 Хариулах
Зочин [103.212.119.11] 2025/3/11
ЗАМГҮИ ГАЗАР ЗАМ ТАВЬЖ НЭГ ХҮН БАГТАХГҮИ ЗАМА ӨРГӨН БОЛГО МАЛААААААА
3 | 1 Хариулах
Зочин [202.9.47.61] 2025/3/11
Энхтайвны гүүрний явган замыг засаач, МАНгарууд аа! Арчаагүй малнууд!
1 | 1 Хариулах
Зочин [202.21.109.37] 2025/3/11
засаад удаагүй мөртлөө МЭӨ шиг болсон байна лээ. ур чадвартай, зөв хандлагатай хүмүүсээр хийлгэх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.138] 2025/3/11
Монголчууд чадахгүй ээ. Дарга нар нь мөнгө идэж муу материал өгнө. Ажилчид нь гялс халтуурдаж амархан хийнэ. Монгол хүмүүс бол зүгээр л билчээрийн малчид.
1 | 0 Хариулах
[66.181.190.144] 2025/3/11
барзайлгахаар чийгтэхээ байчихдаг гэнээ. худлаа чаадаач
0 | 0 Хариулах
[66.181.190.144] 2025/3/11
одоо боль
2 | 0 Хариулах
[66.181.190.144] 2025/3/11
чулуун хавтангаар өчнөөн туршилт хийлээ. 🗂memory байхгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2025/3/11
yaaj memory baihav dee. turiin alba chini halaad selgeed yavchihdag. hed heden udaa buren uurchlugdsun baguud yaaj sanah vee dee
0 | 0 Хариулах
🪨 [66.181.190.144] 2025/3/11
чулуу 0 хэм, хэмээс доош хүйтэнд үргэлж хальтиргаатай. үргэлж.
0 | 0 Хариулах