2025 онд нийслэлийн хэмжээнд 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчлэхээр болоод буй.
Улаанбаатар хотод явган замын хавтанг чулуун болгож өөрчлөх нийт 15 багц ажил задарч, есөн ААН-ийг сонгон шалгаруулжээ.
Нийслэлд хийгдэх явган замын ажлын талаар Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын Бүс хариуцсан ахлах инженер Н.Энхбаяр “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод явган замыг чулуун зам болгож өөрчлөх нийт 15 багц ажил задарч, хөрөнгө батлагдсан. Үүнээс Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газарт тендер зарлагдаж, нийт есөн аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулаад ажиллаж байна.
Ирэх долоо хоногт цаг агаар дулаан байвал чулуун зам угсралтын ажлыг эхлүүлнэ. Харин өвөл чулуун замыг татан авах, бараа материал бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!