Улаанбаатар хотын иргэдийн алхах замд эвдэрсэн, явах боломжгүй болсон явган замуудын мэдээллийг цахимаар хүлээж авч эхэлжээ.
Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу тэдгээрийг засах, явганаар зорчих боломжийг бүрдүүлэх аж.
ЭНД дарж, эвдэрсэн явган замын зураг болон байршлын мэдээллийг оруулах боломжтой байна.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулсан гэж албаныхан мэдээлээд буй.
Барилгын ажлыг үед болон автомашинаа явган хүний зам дээр гаргаж тавьснаар эвдэрсэн тохиолдлууд гардаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!