Уншиж байна ...

"Энхтайвны өргөн чөлөө болон Баянбүрдээс 32-ын тойрог хүртэлх хэсэгт дахиж бродюр солихгүй" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын замын эвдрээгүй хашлагыг/бродюр/ сольж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Харин стандартыг шинэчилж, эвдрээгүй бродюрыг солихгүй гэдгээ нийслэлийн Засаг дарга амлав.

Түүний мэдээлснээр Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч бродюрын стандартыг өөрчилжээ. Ингэснээр эвдэрч, гэмтээгүй бродюрыг заавал солихгүй, шинэ стандартад шилжиж байгаа гэнэ.

Тухайлбал Энхтайвны өргөн чөлөө болон Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэл дахиж бродюр солихгүй гэв.

Эвдэрч, хагарсан бродюрыг цоолдож солих бөгөөд засварын ажлыг хийж буй компанид санхүүжилтийг гүйцэтгэлээр нь өгөхөөр болжээ.