ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Яармагаас ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ замыг Нэгдүгээр хороололтой холбох бүтээн байгуулалт энэ долоо хоногт эхэлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадамчдын гудамж буюу Яармагийн "Номин" дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай, Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүртэй 2.4 километр шинэ зам өнгөрсөн онд ашиглалтад орсон. Уг замаас Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны урд байрлах "Барс-2" захын баруун тал хүртэл зам, гүүр тавьж холбох зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байдаг.

Энэхүү замын бүтээн байгуулалтын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас лавлахад "Авто замын бүтээн байгуулалтын ажил эхлэх зөвшөөрлөө авсан. Одоо талбай дээр очиж суурь солих байршлуудаа тодорхойлно. Энэ долоо хоногт Наадамчдын гудамжны гүүрэн байгууламж бүхий авто замыг Нэгдүгээр хорооллын замтай холбох бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэлээ.

Харин Энхтайвны өргөн чөлөө, Офицеруудын ордноос Зүүн дөрвөн зам хүртэлх авто замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэх компани одоогоор шалгарч, гэрээ байгуулаагүй байна. Гүйцэтгэгч шалгарахаар зам засварын ажил эхэлнэ хэмээв.

Нийслэлийн гол замын хучилтад энэ жил полимер битум ашиглаж байгаа бөгөөд энэхүү материал нь +50 хэмд уярдаггүй байна. Ингэснээр хүнд даацын машин явахад зам дээр дугуйн мөрний ховил гарах нь багасдаг олон улсын технологи болохыг тэрбээр онцоллоо.

Сануулахад Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох төсөл хоёр үе шаттай, нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг. Өнгөрсөн жил эхний шат буюу Яармагийн "Номин" дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ замын бүтээн байгуулалтыг "Тотал Инж" компани гүйцэтгэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.178.63] 2025/5/23
150m guuree Olson uu. Ene zamaas dutsan gee biz dee
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.8] 2025/5/23
Яармагийн шинэ нэ гүүрний дагуу явган хүний замаа янзалмаар байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.161] 2025/5/22
Зөв
0 | 0 Хариулах
Анга [202.126.89.95] 2025/5/21
Замын ажил гээл хэлхийн оронд заавал Бүтээн байгуулалт гж сүржигнээл. Гурилан зам тавьж бгам мөртөө
0 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.89.20] 2025/5/21
Хурдан хурдан
2 | 1 Хариулах
Зочин [59.153.112.74] 2025/5/21
Таван шараар 2 талаасаа ирэхэд заавал буцаж эргэх гэж үнэхээр там юмаа
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.34] 2025/5/21
Энэ замын талаар хэдэн жил ярих вэ дээ бас кёрмиссийн нүхэн гарц худ болсон уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.109] 2025/5/21
АI-гээр бичүүлээд бдгийм уу, ойлгох юм алга. Гадны санхүүжилт нь хаагдаад хэдэн сэтгүүлчидээ халчихсан уу, энэ сайт баларч бгаам бна доо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.109] 2025/5/21
Яаж бичээд бгаа сданууд вэ? Үг хэллэг, өгүүлбэр зүй, утга санаа гэж авах юм алга. Бичгийн дүрэм бөөн алдаа. Ямар комент бичиж бгаа биш. Юү гд бгаан, юү гэх гд ч бгаан холин бантан. АI гээр бичүүлүүд бгаам уу хаашаа юм? Гадны санхүүжилт нь хаагдчихаад энэ сайт балар бнаа, ккк
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.167] 2025/5/21
Энэ замыг 28- оны сонгуулийн өмнөхөн шоу тууз хайчлах байх!!! Ойр мөддөө хүлээгээд нэмэргүй мафиууд мэднэ!!!
2 | 0 Хариулах
zochin [155.190.0.10] 2025/5/21
ene zamaas bolj TEZ 4iin zam aimar tugjerdeg bolson, ugluu, udur, shunu buh tsagt aimar tugjreltei. Eniig yaaraltai shiideh heregtei baidag.
1 | 0 Хариулах
Ard [202.126.89.90] 2025/5/21
хурдан оажлдаа ор ор. ажилаа хий!
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/5/21
1хороололтой холбоно гэж олон жил ярьсан хийгээд холбоод ажлаа ам шигээ болгооч
2 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.93.21] 2025/5/21
САЙН БАЙНА .ОДОО ТЭЦ 4 ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОХ АЖИЛ ХИЙГЭЭРЭЙ АМЖИЛТ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.71] 2025/5/21
Эхэлсэн бна лээ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.51] 2025/5/21
суурь болих байршил гэж юу байдаг вэ, мэддэг нь хэлээд өгөөрэй баярлалаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.168] 2025/5/21
САМАРСАИХАН ЛАЛАР ДҮЖИН ТЭЭВЭРЫН 320 САЯ ДОЛЛОРЫГ ТӨЛҮЛ 100 000 000 000 ТӨГРӨГ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.79] 2025/5/21
ЯМАР ОРОЙ ЭХЭЛДЭГ ЮМ БЭЭЭЭЭЭЭЭЭ
2 | 0 Хариулах
Зочин [202.131.230.53] 2025/5/21
Шүүмжлэхгүй л бол болохгүй солиоролд автчихсан эргүү тэнэг монголчууд. Та нарын арчаагүй амьдралд та нар өөрсдөө л буруутай шүү залхуу лалруудаа. Хийж бүтээж байгаа бүхэнд баяр хүргэж талархая.
5 | 1 Хариулах
Иргэн [66.181.180.167] 2025/5/21
Монгол улсад зам барилгын ажил 4-сард эхэлдэг юм шүү МАН- гишүүнээ!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.105] 2025/5/21
Оройтож л эхэлж байна даа
3 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/5/21
ТЭЗҮ НЬ БЭЛЭН БОЛСОН ГЭДЭГ НЬ ЗУРАГ ТӨСӨЛ НЬ ЭХНИЙ БАЙДЛААР ГАРСАН ГЭСЭН БИЗ ДЭЭ. ЗУРГИЙГ НЬ ОРУУЛЖ БОЛООГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.51] 2025/5/21
Наад мэдээний чинь доор байх холбогдох ЭНЭ ТУХАЙ гэх 2024 оны 10 сарын 8ны мэдээнд ТЭЗҮ бэлэн болсон гэжээ хө
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.161] 2025/5/21
tets4 iin nariihan zam baruunaas zuun zugt tugjreed shine guurnes hoishoo mashin orj chadku heden tsag tugjirch bga umda
1 | 0 Хариулах
Зочин [66.181.164.192] 2025/5/21
ТЭЦ -4 -ийн замаа өргөсгөөчээ арай нарийхан зам.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.162.71] 2025/5/21
Өргтгөх ажил эхэлсэн бна лээ
1 | 0 Хариулах
Latin 49 [103.212.117.41] 2025/5/21
nisehiig 3,4-r horoololtoi holboh zam hiivel yostoi yanziin saihan ajil bolno doo
3 | 2 Хариулах
Зочин [103.212.162.133] 2025/5/21
Энэ сайхан шинэ замын бродюрыг нь солих юмсан
2 | 0 Хариулах