ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Яармагийг “ТЭЦ-IV”-тэй холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам ашиглалтад оржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.

Гэхдээ явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ онд багтаан дуусгах юм байна. Тус зам, гүүрэн байгууламж нь Яармагийн авто замаас “ТЭЦ-IV”-ийн авто зам хүртэл 2.84 км урттай. Замын Туул гол дээгүүрх гүүрний хэсэгт хоёр талдаа амрах сүүдрэвчтэй, чулуун хашлагатай бөгөөд зорчих хөдөлгөөн гэрэл дохиогоор зохицуулагдана.

2022 онд тус гүүрний бүтээн байгуулалт, 2023 оны наймдугаар сард авто замын ажил эхэлж байжээ.

Зам, гүүрэн байгууламжийг барихад 13 нэгж талбарыг чөлөөлөх, 37,000 шоо метр хөрс хуулалт, 350,000 шоо метр далангийн дүүргэлт, даланд хоёр үе даацын гео тор дэвсэх, 8,000 метр чулуун хашлага, 20,000 шоо метр буталсан чулуун суурь, гурван цэгт найман ширхэг 800мм-1,000мм голчтой дулааны шугамыг шинэчилж, нэвтрэх сувагт, 510 урт метр цэвэр усны шугамыг нэвтрэх сувагт оруулах ажлууд хийгдсэн байна.

Наадамчдын авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын эхний хэсэг нь өнөөдөр хөдөлгөөн нээж буй уг гүүрэн байгууламж, зам. Уг замыг “Хархорин” захын авто замтай холбох, ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд” рүү явдаг хөндлөн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг дотоодын компаниуд үргэлжлүүлнэ. Тус авто зам Эрчим хүчний гудамжтай огтлолцох бөгөөд зургаан эгнээ асфальт бетон хучилттай 1.6 орчим км авто зам байхаар төлөвлөжээ. Одоогоор ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, зам барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Харин тус замыг Хөшигийн хөндийн хурдны замтай холбох ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр гүйцэтгэх бөгөөд төсөлд шалгарсан компани бүтээн байгуулалтын ажлыг хийнэ.

Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16,000 автомашин зорчдог байна. Наадамчдын авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2027 он хүртэл дөрвөн үе шаттай барих бөгөөд эдгээр төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын суурьшлын бүсээс хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хоёр дахин багасах тооцоолол гарчээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
60
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.5] 2024/9/27
Одоо Яармаг, Нисэх, Буянт ухаад ашиглалтад орж айлуудаа авах дөхөөд байгаа өчнөөн төчнөөн орон сууцнууд бна. Удахгүй шинэ эзэндээ хүлээж авцгаана. Түгжрэл дээд цэгтээ юу?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.73] 2024/9/27
Оройдоо яармагийн түгжрэл нэмэгдсэн санагдсан
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.104] 2024/9/27
Их баярлалаа Нямбаатараа 👏👏👏
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.94] 2024/9/27
Хэрэгцээ шаардлагад нийцсэн, сайн ажил хийжээ. Нямбаатар хотын даргад амжилт хүсье.
1 | 0 Хариулах
Зочин [203.23.49.100] 2024/9/27
ТЭЦ -ийн зам нь хоёрхон эгнээтэйштэ. Зургаан эгнээ байх шаардлага байсан юм ууда
1 | 1 Хариулах
Зочин [122.201.31.113] 2024/9/27
Нөгөө Бар Улс болно гээд байсан чинь хаана байнаа??? Хотынхоо энэ олон түгжирэлийг яах вэ??? Арай л дэндүү байнаа??? Хулгайч баячуудынхаа хөрөнгийг Хурааж том гүүрүүнд барьж зам тавиачээ???
0 | 1 Хариулах
Иргэн [139.5.216.16] 2024/9/27
Тэгээд түгжрэлийг багасгах гээд л замаа өргөтгөж, шинэ зам тавиад байна ш дээ тэнэгээ. Юу ярьж байгаагаа мэддэгүй амьтан уу.
1 | 0 Хариулах
Зангараг [66.181.179.54] 2024/9/27
Монголд тодруулбал Улаанбаатарт одоо хийгдэж байгаа бүтээн байгуулах ажлууд авилга, хулгай, хуйвалдаанаас болоод хойшлогдсон юм шүү дээ.Дэндүү оройтож хийгдлээ харамсалтай.Хамгиын гол нь энд ард олон буруугүй, тэд өөрсдөө буруутай, эрх мэдэл атгаж байсан байсаар байгаа хулгайч нар буруутай.Хөөрцөглөж сүржигнэх ч хэрэггүй хийх ажил маш их байгаа, дэлхийн хөгжлийг яаж гүйцнэ дээ Нямбаатар аа?
1 | 0 Хариулах
Иргэн [139.5.216.16] 2024/9/27
Нямбаатарт баярлалаа.
2 | 0 Хариулах
Иргэн [211.210.76.6] 2024/9/27
Замтай болох ч гоё шүү
1 | 0 Хариулах
Зочин [172.59.186.166] 2024/9/26
Bvh zamaa iim olon egnee bolgochwol tvgjirel doroo l shiidegdeh ni. Harin Gvvrgvi heseg ni daraa jiliin boroonoor dvngee tawiulah bhdaa
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.202] 2024/9/26
Сайхан болжээ. Баярлалаа...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.87] 2024/9/26
Хоёр урсгал биш шүү. 2 зорчих хэсэгтэй гэнэ.
0 | 2 Хариулах
Зочин [203.206.91.243] 2024/9/26
Дундуур нь хэдэн мод бут суулгачихгүй? Сул шороогоор нь орхицон байх юм.
2 | 3 Хариулах
Зочин [103.57.93.248] 2024/9/26
Ирэх хавар хийх байлгүй дээ. Чи бид 2оос 7 доор байв гэж
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.223] 2024/9/26
Энэ зам чинь 1 хороолол орно гээгүй билүү. Эсвэл тэр хэсгийг нь цавччихсан уу.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.240] 2024/9/26
[хориотой үг] shig mongolchuud baikh yumaa , kharsan uzsen bukhnee shuumjilne , uu khaina , kharaal idmeruud , chawgants ,. nukhruu bas tegeed l goochlood golood baidag baikh daa , [хориотой үг] gej
6 | 3 Хариулах
zochin [202.55.188.82] 2024/9/26
Ийм болгочихсон шдээ нөгөө хэд нь . Юм хийвэл ихэнхийг нь хулгай хийнэ худлаа юм уу?
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.19] 2024/9/26
Ирэх жил хөдөө орон нутагт 2100 км зам барихаар бол гадаадын хөгжилтэй орны барилгын компаниар хөдөө орон нутагт олон жилийн насжилттай бөт бөх чанартай дөрвөн эгнээ зам бариулчихмаар байна.
2 | 1 Хариулах
Зочин [107.122.177.73] 2024/9/26
Нэг мөсөн бүрэн гүйцэд хийж дуусгачихаад нээлт мээлтээ хийж тууз муузаа хайчилж сүржигнээсэй билээ….
6 | 4 Хариулах
Зочин [59.153.113.240] 2024/9/26
olon yum gutsalgui zassan zamaar ni sajil ,[хориотой үг] , lapshaanii [хориотой үг]
9 | 4 Хариулах
Зочин [202.126.89.152] 2024/9/26
МОНГОЛД ИРСЭН ГАДААД ЖУУЛЧНЫ ХЭЛДЭГ ҮНЭН ЮМ МАНАЙ МУУ УЛААНБААТАР ШОРОО ТООС ИХТЭЙ ЮМ
10 | 0 Хариулах
Зочин [202.9.40.101] 2024/9/26
Нямбаатарын санаачилсан нийгэмийн даатгалын татвар аймшиг юмаа.....хуулиндаа өөрчлөлт оруулмаар бнаа.....хууль засаад татварын иргэдээ мөлжиж бооочилж бна...хүмүүс дуугараач цалингын татвараар боймилж бна.....4сая төгрөг цалинтай хүн татварт хамаг мөнгөө барж бна
6 | 0 Хариулах
Zochin [66.181.178.233] 2024/9/26
Зөв бичээд сурчихвал.
1 | 1 Хариулах
zochin [27.123.212.86] 2024/9/26
maslo shig nimgen zam haragdaj bna daraa jil boroond buun nuh bolj ursana
8 | 2 Хариулах
зочин [103.242.47.54] 2024/9/26
Очоод үзчихээч дээ. Шүүмжлэхээс өөр хийх юм алга уу? 20 жилийн өмнө Үүлэн үст Мянганы замыг мянгуужингийн зам, би зорчихгүй гээд солиороод л байсан. Одоо өөрөө дээгүүр нь сүнгэнэтэл давхиад л байгаа харагдана лээ.
7 | 9 Хариулах
Зочин [107.122.177.73] 2024/9/26
Мянгуужингийн зам….АН-ын үед эхэлсэн орон нутгийн зам хоёр хоёр өөр тусдаа төсөл шүү….Мянгуужингийн зам ёстой Мянгуужингийн үлгэр болоод таг мартагдсан
3 | 3 Хариулах
зочин [103.242.47.54] 2024/9/26
Замын үүдрүү явж байгаа зам чинь мянганы замшдээ хө. Нам зам барьдаггүй. Замчид барьдаг л даа.
2 | 2
Зочин [66.181.182.238] 2024/9/26
tsaashaa 1r horoolol ruu turgehen l holboj uzeerei dee
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
ЯГ ИЙМ ОЛОН ЭГНЭЭТЭЙ ЗАМУУД ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЗАМУУДЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ МАШ МУУ БАЙНА. ГАЧУУРТЫН ЗАМ ГАНЦХАН ЭГНЭЭТЭЙ ТАГ ГАЦДАГ БОЛООД УДАЖ БАЙНА. ЭГНЭЭ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ ЗАМУУД ИХ БАЙНА. НАРАН ТУУЛЫН УРД ТАЛЫН ЗАМД ЭГНЭЭ НЭМЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ. ЗАМУУДАА САЙЖРУУЛСАНААР ТҮГЖРЭЛ БАС БУУРНА.
7 | 0 Хариулах
Зочин [223.70.253.244] 2024/9/26
Боржуур бол тасархай,
7 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/9/26
Яармаг талын уулзвар нь зөвхөн баруун эргэдэг ч байх шиг. Зүүн эргэх нь яах вэ? Баруун эргэж явж байгаад буцаж эргэх үү? Давхар буцаж эргэдэг малнуудаас болоод нөгөө урсгалын нэг эгнээ нь хаагддагаараа хаагдах нь дээ. Нэгэнт уулзвар хийгээд зүүнээс баруун чиглэлийн машинуудыг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа байж нэг мөсөн яармагийн уулзвар дээрээ зүүн эргүүлэхгүй яасан юм бэ. Бүр нээрээ...
1 | 2 Хариулах
Зочин [122.201.31.70] 2024/9/26
Гэрлэн дохиотой зүүн эргэх боломжтой харагдаж байсан шүү
3 | 0 Хариулах
Зочин [202.131.232.158] 2024/9/30
нүдээ нээгээд хар, гүүрнээсээ яармаг талруугаа уулзвар дээрээ 3 эгнээ баруун эргэх зураастай байгаа биздээ сохор дуракаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/9/26
6 сарын 1 нь өнгөрсөн чинь Нямка: "за орон нутгийн сонгуулиар чаа гшш"
1 | 0 Хариулах
Fan [202.131.235.179] 2024/9/26
Saihan baina, Ulaanbaatar hot min tasraltgui hugjih boltugai <3
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.205] 2024/9/27
Ерөөл бат оршиг.
1 | 0 Хариулах
Иргэн [188.166.59.230] 2024/9/26
Бордюр стандартад нийцсэн үү
1 | 0 Хариулах