Уншиж байна ...

Яармагаас ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ замыг Нэгдүгээр хороололтой холбох зураг төсөл, ТЭЗҮ бэлэн болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай 2.8 км зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 26-нд нээгээд буй. Замын үргэлжлэл хэсэг болох Наадамчдын авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын зураг төслийг гарган, урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байна. Ингэснээр уг зам Нэгдүгээр хороололтой холбогдох юм.

Ирэх жилийн төсөвт хөрөнгийг тусгаж, 2025 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр "Улаанбаатар Зам Засвар, Арчлалтын Газар" ОНӨААТҮГ шалгарч, ажлыг эхлүүлсэн байна. Замыг өргөтгөхөд нийт 59 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч аж ахуйн нэгж хамтран өнөөдрийн байдлаар 16 нэгж талбарыг чөлөөлжээ.

Газар чөлөөлөлтийн ажлыг дууссаны дараа эхний ээлжид Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх гүүрний гурван замын уулзвараас “Хөсөг трейд” ХК хүртэлх авто замыг дөрвөн эгнээ болгох юм байна.