• 6 сарын 11, Лхагва

Монгол, Австри хоёр улс уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, усны нөөцийг хамгаалах зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан уламжлалт найрсаг харилцааны ололт, амжилтыг бататгаж, харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.

зураг
 

Австри Улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо.

Аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцохоор боллоо.

Шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австри Улсад дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулахаа нотоллоо гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.151] 2025/5/27
Мод тариад орхих биш хэд нь ургасан талаар зураг болон нотлох баримттай мэдээлдэг баймаар байна. Мөн хөрөнгө оруулагчид мөнгөнийхөө зарцуулалтад хяналт тавьдаг байх нь зүйтэй. Эс бөгөөс манай дарга нар хулгайлаад үр дүнгүй ажил болоод байна.
1 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.168.59] 2025/5/26
Ингээд солиороод өвчигнөөд байдаг юм 😤🤮
0 | 0 Хариулах
Хахаха [202.9.40.134] 2025/5/26
Тэгэхээр ба уур амьсгалд тэсвэргүй мод гэж бас байдаг байх нь ээ?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.52] 2025/5/26
Дэлхийн улс орнууд ойн модоо хайрлан хамгаалах нь нэг триллион мод тарьснаас хамаагүй дээр.
1 | 0 Хариулах
Ванга [103.212.118.39] 2025/5/26
Юун Австри вэ, урд хил гараад л Эрээнийг яаж ойжуулсан туршлага байна ш дээ. Удахгүй дарга нар авгай хүүхдээ дагуулаад туршлага судлана гээд Австри улс руу онгоц онгоцоор зугаалах нь, Сайхаан сайхан нэмсэн татвараа үрэх шалтаг гараад ирлээ дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.63] 2025/5/26
ТӨРИЙН АЙЧЛАЛААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙДЭГ, ЭНЭ НЬ Ч ОЛОН УЛСАД ЗӨВШӨӨРӨГДСӨН НӨХЦӨЛ БАЙДАЛ. ТЭР УЛААНБААТАР МАРАФОН ЭНЭ ТЭР АРГА ХЭМЖЭЭГ ХОТООС ГАДАГШ ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛМООР БАЙНА, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Ч АВЧ ЧАДАХГҮЙ, ЦААШИД ЭНЭ ХЭРЭГ БАГАТАЙ ОЛОН НИЙТИЙН ЗАМ ХӨДӨЛГӨӨН ХААСАН АРГА ХЭМЖЭЭГ ХОТООС ГАДАГШ ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛМООР БАЙНА
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.182] 2025/5/26
Тийм шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.182] 2025/5/26
Европын гайхалтай оронтой хамтран ажиллавал Монголд л хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.109.18] 2025/5/26
УБ, аймгийн төвүүд, сумын төвүүдийн гэр хорооллуудаа бүрэн моджуулмаар байнаа
3 | 0 Хариулах