Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

2025 оны долдугаар сарын байдлаар орон сууцны дундаж үнэ өмнөх жилийн мөн үеэсээ 14.4 хувиар өсжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон сууцны үнийн индекс 2025 оны долдугаар сард 1.31 болж, өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ ам метр тутамд 4.7 сая байгаа бол хуучин орон сууцны үнэ 4.5 сая төгрөг байгаа юм. Энэ нь шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15 хувиар нэмэгдсэнийг илтгэв.

Байршлаар нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн үнэтэй буюу ам метр тутамд 5.5 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 3.2 сая төгрөг байна. Харин шинэ орон сууц байршлаасаа хамааран ам метр нь 3.3-5.3 сая төгрөгийн үнэтэй байна. 

зураг