Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн шөнө Тэрэлж орчмоор хөрсөн дээр цочир хүйтэрчээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Тэрэлж орчмоор хөрсөн дээр цочир хүйтэрсэн байна.

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот орчмоор бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр хүрчээ. Агаарын температур өчигдөр өдөр +17, өнгөрсөн шөнө сэрүүсэж +5 градус, хотын баруун хэсгээр +2 градус дулаан хонож, Тэрэлж орчмоор хөрсөн дээр цочир хүйтэрсэн байна. 

Дорнодын хойд сумдын нутаг буюу Баяндун, Дашбалбарт 10 цаг гаран үргэлжилсэн бороо орж, хоногийн нийлбэрээр 52 мм хэмжээтэй бороо орсон байна.

Нутгийн зүүн хагаст өмнөх өдрөөс 3-9 градусаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байсан байна.