Нийслэлийн 18 байршилд шинэ ургацын ногооны төвлөрсөн худалдаа гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах, өвөл, хаврын улирлын хэрэгцээнд нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Тус худалдаагаар эх орны хөрсөнд ургуулсан шинэ ургацын төмс, хүнсний болон нарийн ногоо, жимс, чацаргана зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг тариаланч, ногоочид шууд худалдаалж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

зураг