ХасБанк ХК 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл банкны хувьцаа эзэмшигчдэд 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөгийн ногдол ашиг хуваарилах саналыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх шийдвэрийг 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргалаа.

Уг шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд цахим хэлбэрээр, эчнээ санал хураалтаар зохион байгуулна. Уг хурлаар ногдол ашиг хуваарилах саналыг дэмжсэн тохиолдолд Монголбанкнаас зөвшөөрөл авснаар ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараана.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг хагас жилийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр байхаар тогтоосон байна

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.