"Богдхан ууланд газар ашиглаж, барилга барьж буй асуудалд дүгнэлт гаргана"
Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 2,499 нэгж талбарт 2,561 га талбай ашиглалтад байдаг байна. Тиймээс дархан цаазат Богдхан уулын газар нутагт хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглаж, барилга байшин барьж буй асуудалд анхаарч, дүгнэлт гаргахаар болжээ.
Тодруулбал тусгай хамгаалалттай газар нутаг Богдхан уулын амуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих юм байна.
Түүнчлэн дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохыг түр зогсоохыг төсөл болгон танилцуулах даалгаврыг холбогдох албаныхан авчээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
