Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: Аравдугаар сарын 20-26-нд сурагчид БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГТОЙ тул танхимаар хичээллэхгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц буюу улирлын амралт, бие даалтын долоо хоногийн хуваарийг Боловсролын Ерөнхий Газраас танилцуулав. 

Ирж буй хичээлийн жилд сурагчид I болон II улиралд нэг, нэг удаа бие даалтын долоо хоногтой байх нь.

Тодруулбал нийслэлийн сурагчид 

  • аравдугаар сарын дөрөв дэх долоо хоног буюу 20-26-нд,
  • гурав ба дөрөвдүгээр сарын заагт буюу гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-нд бие даалтын долоо хоногтой. 

Харин орон нутгийн сурагчид

  • аравдугаар сарын дөрөв дэх долоо хоног буюу 20-26-нд,
  • гуравдугаар сарын сүүлийн долоо хоног буюу 23-29-нд бие даалтын долоо хоногтой байх юм. 

Бие даалтын долоо хоногийн хугацаанд сурагчид танхимаар хичээллэдэггүй бөгөөд тухайн сургууль нь музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг өөрсдөө сонгон зохион байгуулна. Мөн энэ хугацаанд багш, ажилтнуудын цалинг хэвээр тооцдог. 

Улирлын амралтын тухайд 

  • бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхэлнэ. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж Боловсролын Яам үзсэн байна.
  • дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орцгооно.
  • ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж.
зураг
 
зураг