2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа.
Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ.
Тодруулбал өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан байна. Ингэснээр бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхэлнэ. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж Боловсролын Яам үзсэн байна.
Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орцгооно.
Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!