Олон Улсын Математикийн 70-р Олимпиадыг Монгол улсын нийслэл Улаанбаатар зохион байгуулахаар болсныг ОУМО-ын хорооноос олон нийтэд зарласан байна.
Энэ жил Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотод зохион байгуулагдсан олон улсын математикийн 66 дугаар Олимпиадаас Монгол Улсын сурагчид амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээсэн юм.
Манай улсад жил бүр олон улсын олимпиадад амжилт гаргасан багш, сурагч, олимпиадын хороодод шагнал олгодог болсон нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!