Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг энэ долоо хоногийн Баасан гарагт хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд, төмөр зам доогуур Найрамдлын замыг товчооны замтай холбох, төмөр замын 396 км, ПК9-36 3в авто замын нэгдүгээр нүхэн гарц буюу Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замын засвар шинэчлэлийн ажил энэ долоо хоногийн Баасан гарагаас эхэлнэ.

Тодруулбал наймдугаар сарын 15-ны 22:00 цагаас есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл 19 хоногийн хугацаанд авто замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлана.

зураг
 

Ажил гүйцэтгэх хугацаанд тус чиглэлд зорчих жолооч, зорчигчид ачаалал багатай өөр маршрутыг сонгохыг зөвлөж байна гэж НЗДТГ-ынн хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 онд баригдсан уг нүхэн гарцын зам нь төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болсноор 32,000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог болжээ.