Таван шарын нүхэн гарцны орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж болон тохижилтыг хийхээр болжээ.
Энэ тухай Нэгдсэн төслийн удирдлагын газрын авто зам, замын байгууламжийн менежер А.Ербол "Таван шарын нүхэн гарцыг барих ажил 2022 онд эхэлж, 2024 оны есдүгээр сард авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, нүхэн гарцын ажлын 85% хийгдсэн юм.
Одоо үлдсэн 15 хувь буюу тохижилтын ажлын хүрээнд нүхэн гарцын орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж байгуулах, замын хоёр талд тэмдэглэгээ байршуулах болон арчилгаа, цэвэрлэгээг нэг сарын дотор хийж дуусгахаар болж байна.
Таван шарын нүхэн гарц нь хотын зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг авдаг. Үлдсэн тохижилтын ажлыг эрчимжүүлэхээр болж байна" гэж мэдээллээ.
БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан уг нүхэн гарцын зам нь төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болсноор 32,000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог болжээ. Өмнө нь гарам дээр хоногт дунджаар гурван цаг галт тэрэг үлдсэн 21 цагт нь 27,000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог байсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!